Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг 100 хувь Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг 100 хувь Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо

2018.08.15

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв. Нийслэлийн Багахангай болон Баянзүрх дүүргүүдэд ирэх ес болон аравдугаар сард нөхөн сонгуулийн ажиллагаа явагдах болсон. Нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж мөн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Б.Мөнхцэцэг нар төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллийг нөхөн томилох ёстой. Ажлын хэсэг уг асуудлаар хуралдан санал хурааж Нийслэлийн сонгуулийн хорооны  нарийн бичгийн даргаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Булгамааг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Батбаярыг Сонгуулийн хорооны гишүүнээр нөхөн томиллоо.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2017 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 2018 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн тухай танилцуулав. Нийслэлийн хэмжээнд 2017 онд 32 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулснаас 20 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар, 12 нь төсөвт үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулжээ. Эдгээр аж ахуй нэгж нийт 246.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Ашигтай ажилласан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт цэвэр ашиг нь 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас Нийслэлд оногдох ногдол ашгийн хэмжээ 480 сая төгрөг бөгөөд төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээ нь 440.334.300 төгрөгөөр батлуулахаар тогтоолын төсөл оруулав. Тэргүүлэгчдийн зүгээс төв цэнгэлдэх хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга гэх зэрэг нийслэлийн өмчит байгууллагуудын орлого зарлагатай холбоотой асуултуудыг төсөл Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга н.Энхболдод тавьж, хариулт авч, асуудалд нэлээд шүүмжлэлттэй хандлаа.

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл "Бид амархан мартдаг, утааны тухай өвөл яриад зун мартдаг, улсын наадам болохоор Төв цэнгэлдэхийг санадаг, наадам дуусаад мартдаг. Төв цэнгэлдэхийг тохижуулах ажлыг нь нийслэл хийдэг, ашиглах эрх нь хувийн компанид байдаг, ийм байдлыг цэгцлэх цаг болсон" гэж хэллээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн нэрэн дор үйл ажиллагаа эрхэлдэг атлаа  нийслэлд ямарч үр өгөөжгүй, ашиггүй, ногдол ашиг өгдөг нэрээр жилийн 31 сая төгрөг өгдөг зарим нэг байгууллагыг байлгах шаардлагатай эсэхийг холбогдох албаныхнаас асуув. Тэрбээр байгууллагуудын орлого зарлагын төлөлтийг 2019 оны төсөвт өөр хувилбараар тавина. Орлогыг нь өсгөж, зарлагыг нь багасгах тал дээр анхаарч ажиллахыг үүрэгдэв.

Тэрбээр хэлэхдээ “Орон нутгийн өмчит үйлвэрийн газруудаас нийслэлд төвлөрүүлэх ногдол ашгийн 30 хувь гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт ногдол ашиг нь 1.6 тэрбум төгрөг байгаа. Бүгдийг нь нийслэл татаж авна. Тэр байгууллагуудад ямар нэгэн юм үлдээх шаардлагагүй. Жишээ дурьдвал “Гэрлэх ёслолын ордон” жилд 1.284 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Үүнээс зардал нь 963 сая төгрөг. Нийт цэвэр ашиг нь 321.220 сая төгрөг. Нийслэлд хувиарлах ногдол ашиг нь 29 сая төгрөг гэх мэтчилэн жил болгон байгууллагууд ингэж ажилладаг. Цаашид Нийслэлийн өмчит байгууллагууд ингэж ажиллахгүй. Бүх ногдол ашгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. 2019 онд эдгээр байгууллагуудыг яаж ажилладагыг харна. Ашиггүй ажилласан газрыг татан буулгах асуудлыг ярина.  Ингэж аль аль талдаа хариуцлагатай ажиллах шаардлага байна” гэв.

Тэргүүлэгч Ц.Байгалмаа Нийслэлийн өмчийн асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан "Ашиггүй болон бага ашигтай ажиллаж байгаа нийслэлийн өмчит  газруудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг нь шалгах, ашигтай ажиллаж чадсан байгууллагыг урамшуулдаг байдлаар тогтолцоог цаашид бий болгох ёстой" гэв.

Тэргүүлэгчидийн Нийслэлийн болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийн хувь хэмжээг  100 хувь  Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх санал дэмжигдлээ.

Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан бусад асуудлын хүрээнд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Яармаг” шинэ төвд шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгууллахаар болсон. Уг ажлын явцыг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар танилцуулав. Одоогийн байдлаар гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулсан бөгөөд зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж, барилгын суурийн  ажлыг эхлүүлсэн тухай мэдээлэл хийв.

Хуралдааны төгсгөлд Нийслэл улаанбаатар хотыг элч дулаан, цахилгаан хангаж ирсэн "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн 35 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Нийслэлийн дээд шагнал болох  “Хангарди” одонгоор шагнах тогтоолын төслийг тэргүүлэгчид дэмжлээ.

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN