Танкчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулан хагас шигшээд шалгарч үлдлээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Танкчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулан хагас шигшээд шалгарч үлдлээ

2018.08.08

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар  дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна. "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг" тэмцээнүүдэд оролцож буй баг тамирчид хагас шигшээ тэмцээнүүдэд шалгаран дараагийн шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Тодруулбал "Танкийн биатлон" тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж  эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарлаа. Монгол Улсын баг тамирчид хагас шигшээ тэмцээнд 6 дугаар байранд шалгаран өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулж чадлаа. 2016, 2017 онуудад дэлхийн 19 улсаас хагас шигшээд 8 дугаарт тунан үлдэж байсан бол энэ жил манай танкчид хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн аргагүй л шилдэг гэдгээ оролцогч орнууддаа харуулсаар байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 016, 311, 327, 336, 150, 186 - дугаар анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас бүрдсэн шилдэг 4 экипаж энэ жилийн тэмцээнд чамгүй сайн амжилт үзүүлэн оролцсоор байна. Монгол Улсын  шигшээ багийн  1, 2, 3 дугаар экипажууд тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангол, Лаос, Венесуэл улсын багуудтай уралдаж гараа бүр дээрээ түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдлээ.

Хагас шигшээ уралдаанд өрсөлдөх 12 баг уралдах өдөр болон, танкийн өнгийг сугаллаа. Гуравдугаар экипажийн буудагч, ахлагч Түвшинжаргалын Молом өмнө нь улаан өнгийг сугалж байсан бол энэ удаад мөн л улаан өнгийг сугалсан. Сугалаа ёсоор  8 дугаар сарын 8-ны өдөр манай багийн 3 экипаж буухиа хэлбэрээр ОХУ, Армен, Венесуэл улсын шигшээ багуудтай өрсөлдөхөөр болоод байна.





ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар  дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зо...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN