Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурчээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурчээ

2018.08.07

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралтын талаар танилцуулав. Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталсан удирдамжийн дагуу “Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн  хөгжлийн газар, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “Бутай” “Хун хуа” “Хонг-Да” “Цагаан ташаа” нийт 4 тоосгоны  үйлдвэрийг шалгахад насанд хүрээгүй этгээд хөдөлмөр эрхэлсэн зөрчил  илрээгүй боловч эрсдэлд өртөж  болзошгүй  орчин, нөхцөлд  хараа  хяналт  сул амьдарч байсан зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу тоосгоны үйлдвэрүүдийн  захирал, хуулийн зөвлөх нартай биечлэн уулзаж, үйлдвэрлэл явагдаж буй  эрсдэлтэй орчин нөхцөлд ажилчидын хүүхдүүдийг нэвтрүүлэхгүй байх, хараа хяналтыг сайжруулах чиглэлээр сануулж, албан мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрэмдэх, хулгайлах зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гол усны аюул зэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн тухай хуулийг сурталчилах чиглэлээр нийт 9 төрлийн богино хэмжээний видео мэдээлэл, сэрэмжлүүлэг бэлтгэж  интернэт сайт, телевиз, цахим хуудсанд байршуулсан.

Эргүүл хяналтын чигэлэлэр нийслэлийн хэмжээнд “Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 76 офицер, 120 цагдаа хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 329 иргэн, 1817 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нийт 54 зөрчил илрүүлэн 26 зөрчилд 4270000 төгрөгийн торгууль ногдуулсан. 26 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN