М.Энхболдын унах нүх буюу 60 тэрбумын сонсгол
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга нийтлэл

М.Энхболдын унах нүх буюу 60 тэрбумын сонсгол

2018.07.28

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын гэх хэргээр нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын дарга М.Энхболдоос удаа дараа шаардаж, улмаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага гаргасан. Одоогоор ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдээс 25 хүн гарын үсэг зуран дэмжээд байна. Энэ сарын 10-нд УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн уг шаардлагад :“Төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг.

Тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай" гэсэн билээ.

Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн нээлттэй сонсгол явуулах санал гаргасан. Хуулинд Ерөнхийлөгч санал гаргасан, УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь шаардсан нөхцөлд ээлжит бус чуулганыг заавал хуралдуулах заалттай.

Гэвч УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаас цааргалж, …ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” гэдэг бүрхэг хариу өгч бүдүүн зүрх гаргав. Авлигатай тэмцдэггүй АТГ-ын даргыг солих маш тодорхой зорилготой ээлжит бус чуулганыг хийлгэхгүй хэмээн гэдийсэн спикерийн шийдвэрийн цаана Үндсэн хууль хоёр чиглэлээр ноцтой зөрчигдөхөд хүрээд байгаа юм.

М.Энхболдын хувьд, нээлттэй сонсгол хийлгэнэ гэдэг бол өөрийнхөө улаан хамгаалагч, дуулгавартай “зарц” Х.Энхжаргалыг АТГ-ын даргаас аваад хаячихсантай утга нэг. Тиймээс ямар ч хамаагүй үнээр авч үлдэхийг хичээж байна. Сүүлийн өдрүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан рүү чиглэсэн гүтгэлгүүд үүнтэй холбоотой гэдэг нь илэрхий ажиглагдаж байгаа юм. Намын удирдлагуудаа харлуулахын тулд өөрийг нь намын дарга болгохын төлөө нүүр гамгүй гүйж явсан Энхбаатар гэх залууг хэлмэгдүүлж байна гэх яриа МАН дотор гарсан нь анхаарууштай.

Гэвч М.Энхболдын энэ үйлдэл удаан үргэлжлэхгүй бололтой. УИХ-ын дарга М.Энхболд нийтийн сонсголыг хойш татсаныхаа төлөө түүнийг Үндсэн хуулийн цэцэд “шүүгдэх” тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, Энхжаргалыгаа золигт гаргах уу, өөрөө УИХ-ын даргын суудалдаа үлдэх үү гэдэг дээрээ тулчихлаа.  Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга М.Энхболдод хандан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна” гэдэг хугацаа заасан шаардлага тавьсан. Ингэснээр М.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаас өөр гарцгүй боллоо гэсэн үг.

Угтаа бол Монголын хамгийн том улс төрийн хүчнийг удирдаж байсан хүний хувьд ч, энэ улсын эрх мэдлийн хоёр оргилд сууж байсан хүний хувьд ч М.Энхболд эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө авлига хээл хахуулийг бусармагаар дэмжсэн, төрийн эрх мэдлийг наймаалцсан “60 тэрбумын” гэх хэргийг эцэслэн шийдэхийг дэмжих ёстой. Гэвч түүнд ийм зориг, зүрх хүрэхгүй байгаа нь илт. Зориг дутах шалтгаан нь улс төр, бизнесийн захиалгаар нам дамжсан бүтэц болох МАНАН бүлэглэлийн заазуур дор илүү том хохирол амсах шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй. МАНАН-гийн цаад эзэд Монгол хүн биш, харийн хүн байх ч магадлал өндөр.  Гэвч АТГ-ын даргыг солихгүйгээр 60 тэрбумын хэргийг шийдэх боломжгүй, 60 тэрбумын хэргийг шийдэхгүйгээр шударга ёс, Монгол төрийн цэвэр тунгалаг байдлын тухай ярих боломжгүй байгаа нөхцөлд нэр бүхий 25 гишүүний шаардлага болон Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахаас өөр гарц Монгол Улсад харагдахгүй байна.

лон жилийн турш бугшсан МАНАН бүлэглэл энэ цаг үед ямар ч хамаагүй үнээр, ямар ч хамаагүй аргаар бүтцээ хадгалж үлдэхийг хичээж байгаа бол шударга ёсны төлөө хуулийн дагуу тэмцэж байгаа төрийн түшээд маань илүү том зориг гаргах хэрэгтэй болж байх шиг.

Д.Түвшин

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын гэх хэргээр нээлттэй сон...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN