Шадар сайд Азийн сайд нарын дараагийн хурлыг зохион байгуулах Австралийн талд амжилт хүслээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Шадар сайд Азийн сайд нарын дараагийн хурлыг зохион байгуулах Австралийн талд амжилт хүслээ

2018.07.05

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Австрали улсын Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кончетта Фиэрраванти Уэльстэй уулзлаа.

Шадар сайд яриагаа “Өчигдөр Та илтгэлдээ гамшгаас урьдчилан сэргийлэх зардалд зарцуулсан нэг доллар гамшгийн дараах хохирлыг барагдуулах 15 долларыг хөнгөлдөг гэсэн шүү дээ. Энэ тооцоог Засгийн газруудын Сангийн сайд бүхний сонорт хүргэх юмсан” хэмээсэн хөнгөн хошигнолоор эхэлсэн юм.

Австрали улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсаас Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлогод чухал байр суурь эзэлдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлоод, манай улсын хүний нөөц, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хөгжлийн албан ёсны тусламжийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тулгуур баганын нэг уул уурхайн салбарт Австралийн хөрөнгө оруулагчид чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэллээ.  

Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр талын харилцаа онцгой байдлын салбарт хөгжиж байгааг өгүүлээд, энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо бий гэж үздэгээ илэрхийлэв. Түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын удаах буюу гуравдугаар бага хурлыг Австрали Улс зохион байгуулах болсонд баяр хүргэж, амжилт хүсэв.

Австралийн Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кончетта Фиэрраванти Уэльс “Австрали, Монгол хоёр улс газар нутаг томтой, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт түшиглэдгээрээ ижил төстэй юм. Тиймээс Монгол Улс Австралийн сайн туршлагыг нэвтрүүлж, алдаа эндэгдлийг тойрон гарахын тулд биднээс суралцах боломж бий” гэв. 

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ өдөр мөн Мьянмар улсын Нийгмийн хамгаалал, тусламжийн зохицуулалтын сайд Мят Аяег хүлээн авч уулзлаа.

 

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт бөгөөд энэ хүрээнд Мьянмар улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв. Тэрбээр түүнчлэн “Бид цаашид гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажиллаж, соёл, хүмүүнлэгийн солилцоог эхлүүлэх, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаа. НҮБ, түүний системийн байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь зүйтэй” гэлээ хэмээн Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Австрали улсын Сенатын гишүүн, Олон улсын хө...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN