Шадар сайд Ө.Энхтүвшин олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй санал солилцов
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй санал солилцов

2018.07.05

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.07.05) олон улсын зарим байгууллагын тэргүүнүүдийг тусгайлан хүлээн авлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн захирал Красай Чанавонгсэтэй уулзахдаа тус төвийн үйл ажиллагаанд манай улсын онцгой байдлын байгууллага 2002 оноос идэвхтэй оролцож ирснийг дурдаад, гамшгийн менежментийн урт болон богино хугацааны сургалтад Монгол Улсаас тогтмол хамрагдаж, мэдлэг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байгааг тэмдэглэв. Тухайлбал, Азийн гамшгийн бэлэн байдлын төв болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлыг угтан "Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо" сэдэвт 3 үе шаттай сургалтыг явуулж Монголын 100 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан, онцгой байдлын алба хаагчдыг хамруулсан нь үр өгөөжтэй болсныг Шадар сайд онцоллоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн “50 орон нэг дор цуглаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хуримтлуулсан мэдлэг туршлагаа харилцан солилцож байгаагаараа Азийн сайд нарын хурал нэн ач холбогдолтой” хэмээв.

Азийн гамшгийн бэлэн байдлын төв цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж, гамшгийн аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  

Энэхүү уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшиновтай уулзсан юм.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, гишүүн улс орнуудад зохион байгуулдаг сургалт, семинарт манай алба хаагчдыг хамруулдагт талархаж буйгаа Шадар сайд илэрхийлээд,

“Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид илүү амжилттайгаар үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

 

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшинов сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар гал түймэр, үер усны аюул зэрэг гамшгийн эрсдэлийг урьдчилан тандах орчин үеийн шинэ төхөөрөмжийг Монголын талд танилцуулж, улмаар нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хүрээнд Мон...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN