Хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах зөвлөмж гаргана
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах зөвлөмж гаргана

2018.07.05
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох хуралдаан болох  Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаан үргэлжилж байна. 

 Тус хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ,  “Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй, нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаа Монгол Улс нь төв Азийн бүс нутгийн газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо давтамж эрс ихсэж байгаа нь бид бүхний сэтгэлийг ихээр түгшээж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, бусад улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтаас суралцах үүднээс энэхүү онцлох хуралдааныг “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдвийн дор зохион байгуулж байна. Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орны хувьд гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт гамшигт тэсвэртэй аюулгүй, хотыг бий болгохын тулд заавал хэрэгжүүлэх 10 үндсэн чиглэлийг тодорхойлсон нь  дэлхийн олон улс орны нийслэл, хүн ам ихтэй хот, суурин газруудын хувьд өөрсдийн хотын гамшгийн эрсдэл, эмзэг байдлаа үнэлж, түүнийг бууруулах арга хэмжээг урт, богино, дунд хугацаанд төлөвлөж хэрэгжүүлэх, ингэснээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээнд дэвшүүлсэн 7 зорилтын 5 дахь (2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдлэийг бууруулах стртаегитай улс орны тоог бодитой нэмэгдүүлэх) зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

   Хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Газар хөдлөлтийн эсрэг барилга байгууламжийн тэсвэрлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын ололт, амжилт”,  Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа М.Сэржмядаг “Улаанбаатар хотын дэд бүтцийн гамшгийн тэсвэрлэх чадвар” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.  

  “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинээр үүсэх эрсдэлийг бууруулах, эрсдэлд тэсвэртэй дэд бүтцийг байгуулах, хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангах арга замыг тодорхойлохоос гадна улс орнуудын гамшигт тэсвэртэй, хот суурин газрыг бий болгосон тэргүүн туршлага, ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох юм.

Мөн дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, техникийн шийдэл, нөлөөллийн цогц арга хэмжээ авах тухай зөвлөмжийг гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох хуралдаан боло...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN