“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн талаар илтгэл танилцууллаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн талаар илтгэл танилцууллаа

2018.07.05
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хяналт үнэлгээ сэдэвт техникийн хуралдаанаар үргэлжилж байна.

Тус хуралдаан нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ“ баримт бичиг, “Парисын хэлэлцээр“ болон дэлхий нийтийн бусад хөтөлбөрүүд гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан, уур амьсгалын өөрчлөлтийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нийцсэн байдал, хөтөлбөрүүдийн харилцан уялдааг хангахын тулд гишүүн улс орон, бусад сонирхогч талуудын хэрэгжүүлсэн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.

 Хуралдааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг“-ийн хяналт үнэлгээ: Монгол Улсын боломж, тулгарч буй хүндрэл бэрхшээл” сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэрээр илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2017 онд баталсан.  Энэхүү стратегийг Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөө, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030“ зэрэг баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхээр боловсруулсан юм.  Түүнчлэн Засгийн газар, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэний нийгмийн, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байна.  Гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн мэдлэг ойлголт нэмэгдэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн тогтолцоо, эрх зүйн орчин боловсронгуй болох,  гамшгийн мэдээллийн нэгдсэн сан бий болох, аймаг, нийслэл, сум, дүүрэг, мэргэжлийн байгууллагын гамшгаас хамгаалах чадавх бэхжиж гамшгийн эрсдэл буурах, улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдсэн” гэдгийг онцолоо.

“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хяналт үнэлгээ сэдэвт техникийн хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжихийн гол тулгуур болох санхүү, технологи, мэдээлэл/статистик, чадавхыг хөгжүүлэх зэрэг шинэ боломжуудын талаар улс орнууд өөрсдийн туршлага, ололт амжилтаа хуваалцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Сендайн үйл ажи...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN