Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал эхэллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал эхэллээ

2018.07.03

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт  Төрийн ордонд эхэллээ.

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч оролцож байгаагаас Малайз, Самоа улсын Шадар сайд, Тувалу, Кирибати, Индонез, Бангладеш, Австрали улсын парламентын гишүүд, Өмнөд Солонгос, Молдав, Лаос, Камбож, Шриланк, Мяньмар зэрэг улсын 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Мөн олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

Хурлыг Морин хуурын чуулгын хөгжимчид Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар эхлүүллээ.  

Бага хурлыг нээж  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын манлайлал дор дэлхийн улс орнууд 2015 онд Япон Улсын Сендай хотноо хуралдаж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг баталсанаас хойш 3 жил, Азийн улс орнуудын сайд нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нью Дели хотноо хуран цуглаж, Азийн бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө болон Нью Делигийн Тунхаглалыг баталсанаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Ази Номхон далайн бүсийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгааг энд цохон тэмдэглэхийн ялдамд өмнөх хуралдаануудыг амжилттай зохион байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Малайз, Бүгд Найрамдах Солонгос Улс,Индонези, Тайландын Вант Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье.

Өнөөдрийн хурал газарзүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлог болж байна. Манай оронд цунами, далайн хар салхи зэрэг ихээхэн сүйрэл дагуулдаг гамшиг тохиолдож байгаагүй нь давуу тал мэт боловч ой, хээрийн гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин, ган, зуд зэрэг урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул байнга тохиолддог, хүн амын тоо бага, газар нутаг уудам, хот суурин газруудын хоорондын зай хол тул тээвэр, худалдааны зардал өндөр байдаг онцлогтой.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацийг нэвтрүүлэх үүргээ бүсийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа платформ гэж дүгнэж байна. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөнд учирч болзошгүй төрөл бүрийн аюул заналтай тэмцэх, хариу арга хэмжээ авахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд илүү их ач холбогдол өгч тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааны механизмийг байгуулахын чухлыг онцлон үзэх болсон байна.

 Энэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг бид бүхэн хэлэлцэн батлах болно.

Салбар хуралдаануудаар улс орон бүр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний стратеги, төлөвлөгөөтэй болох, эрсдэлийн үнэлгээг хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, жендэрийн мэдрэмжтэй, нийгмийн эмзэг буюу зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагыг хангасан гамшгаас хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, тэдний оролцоо, манлайллыг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн уялдуулах гээд олон чухал асуудлыг хөндөх болно.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтын талаар харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, олон улсын үзэсгэлэнгээр дамжуулан бид техник технологийн дэвшил, инновацийн хэрэглээг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаатай танилцах болно.

Хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт миний бие илтгэл төгс байна.

Хурлыг зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон хамтран ажилласан та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN