Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй

2018.06.18
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон юм.

Санал асуулга  энэ сард 2 үе шаттай болсон бөгөөд гуравдугаар үе шатны хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж түүнээс гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлэхээр болсон билээ. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр  Налайх дүүрэгт сүүлийн шатны  хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нар болон холбогдох албаны хүмүүс, ахмад уурхайчид, дүүргийн иргэдийн төлөөлөл  болсон 300 гаруй иргэд  оролцсон томоохон хэлэлцүүлэг боллоо.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: ” Налайхын уурхай байгуулагдсан цагаасаа Улаанбаатар хотыг бүхэлд нь нүүрсээр хангаж ирсэн эрчим хүчний ууган гал голомт. Тухайн үед 1500 гаруй хүн ажлын байраар хангаж ,олон мянган айл өрхийн амьдралыг авч явж байсан өгөөжтэй уурхай. Олон мянган уурхайчид гэнэт ажилгүй болсон, насаараа уурхайн гүнд ажиллаж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс өнөөдөр нөхөн олговороо авч чадахгүй явж байна. Энэ зөвлөлдөх уулзалтаар бид гурван асуудал шийдэх гэж байна. Нэгдүгээрт, одоо явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагааг цааш нь ямар байдлаар шийдэх тухай, хоёрдугаарт энэ дүүргийн хөрсний эвдрэлд орсон 6600 га газарт хэрхэн нөхөн сэргээлт хийх, гуравдугаарт дүүргийн иргэдийг эрүүл баталгаатай ажлын байраар хэрхэн хангах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг үндэсний хэмжээнд авч хэлэлцэж шийдвэрлэх шаардлага тулгараад байна” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар: “Иргэд мэдээллээр бүрэн хангагдаагүй байна. Бид энэ уурхайг шууд үйл ажиллагааг нь зогсоож, хаах гээд байгаа зүйл биш.  Хамгийн гол нь гар аргаар нүүрс олборлож  байгаад алтан амь эрсдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид иргэдээ оролцуулж, саналыг нь авч хамтарч ажиллаж байгаа юм. Цаашид дүүрэг хөгжих хэрэгтэй. Энэ дүүрэгт амьдарч байгаа ахмад настан, залуу үе, хүүхэд багачууд эрүүл орчинд сайхан амьдрах ёстой. Дүүргийнхээ хөгжлийн гарцыг зөв тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго юм”.

НД-ийн 6-р хорооны иргэн Ж.Дашдондог: “Налайхын ард түмэн уурхайгаа л түшиж амьдардаг. Тиймээс уурхайн амыг яг өнөөдөртөө шууд хаах нь зохисгүй шийдвэр. Хамгийн гол нь ажлын байргүй болохоороо уурхай руу зүтгээд байгаа юм. Ажлын байр хангалттай байдаг бол амь насаараа дэнчин тавин байж уурхай руу орох шаардлагагүй. Би их уурхайгаас эхлээд хувийн уурхайд хүртэл ажиллаж байсан. Шуудайгаар нь нүүрс үүрч байлаа, жоотуугаар хагалж ч байлаа. Энэ уулзалтын үр дүнд ажлын байр нэмэгдээсэй гэж хүсч байна. Мөн нүүрсээ эндээ боловсруулаад шахмал түлш үйлдвэрлэх, нүүрснээс ямар бүтээгдэхүүн гаргах боломж байгааг судлах хэрэгтэй”

НД-ийн 2-р хорооны  иргэн Б.Энхтайван: “Налайхын уурхай дээхнэ  үед 1000 гаруй хүн ажлуулж тэдний ар гэрийн амьдралыг залгуулдаг байлаа. Одоо нөхцөл байдал хүндрээд үйл ажиллагаа нь зогссон. Сүүлд хувийн уурхай гарч ирсэн ч нүүрс нь улам далд орж аюултай түвшинд хүрээд байна. Гэхдээ Налайхын ард түмэнд уурхайгаас өөр ажлын байр байхгүй. Олон жилийн өмнөөс нүүрс боловсруулах үйлдвэр барина гэж ярьсан. Одоо хүртэл хэрэгжээгүй байна. Манай дүүрэг хотод ойр хэрнээ хөгжил муутай. Иргэд ажилгүй болохоор худалдан авалт муу. Тиймээс манай залуучуудад ажлын байр хэрэгтэй байгаа юм. Үнэхээр энэ зөвлөгөөн дээр ярьж байгаачлан ажлын байрыг бий болгоод өгвөл бидэнд мэдээж сайхан байна шүү дээ”

Зөвлөлдөх уулзалтын үеэр уурхай ажиллуулдаг болон энгийн иргэд өөрсдийн санал бодлыг ийнхүү нээлттэй солилцож цаашдын гарцын талаар хэлэлцлээ. Мөн зөвлөлгөөний төгсгөлд Үндэсний статистикийн газраас бүх оролцогчдоос санал авсан бөгөөд энэхүү саналд зөвлөлдөх зөвлөлийн гишүүд дүгнэлт хийж Засгийн газарт өргөн барихаар боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN