Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимтэй явуулахад нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимтэй явуулахад нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ

2018.06.18

НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд тойрогтоо хэрэгжүүлж буй “Шинэ шинэчлэл” төслийн талаар танилцуулах уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Нийслэлийн орон сууц коркораци ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Н.Сүхбаатар  НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Энэ төсөл нь 2017-2026 оны хооронд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгын "А" хэсэгчилсэн талбайд хэрэгжих юм. Дахин төлөвлөлтийн их бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг “Бармон” ХХК хийж байна. Төслийн хүрээнд нийт 3471 айлын 72 орон сууц, 1202 автомашины дулаан зогсоол, оффис үйлчилгээний 5 блок барилга байгууламж сүндэрлэх юм. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар 120 ортой нэгдсэн эмнэлэг, 360 хүүхдийн цэцэрлэг, 960 сурагчтай дунд сургууль, ногоон байгууламж хосолсон цогц хороолол барихаар төлөвлөжээ.

Төслийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг 2015 оноос эхлэн 37 айлыг нүүлгэн 1.8 га газар чөлөөлсөн байна. Түүний дараа нэгдүгээр ээлжийн 468 айлын орон сууцыг барьж эхэлжээ. Одоогоор хоёр блок бүхий 234 айлын орон сууцын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн төсөл хэрэгжихэд хоёр асуудал тулгарч байгаа гэлээ. Нэгдүгээрт 39 дүгээр сургуулиас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 800 метр замын ажил. Энэ замыг хийх хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа аж. Хоёрдугаарт, энэ газар байнгын урсацтай гол, булаг байдаг. Тиймээс эргийн боолт хийн, халиа үүсгэж, гол урсгавал аялал зугаалгын бүстэй  болж, байгальд ээлтэй ногоон байгууламж бий болох боломжтой ажээ.

Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хувийн хэвшлүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаагийн нэг жишээ нь энэ төсөл юм. Өөрсдийн хөрөнгө оруулалтаар газар чөлөөлөлтөө хийж, ямар ч урдчилгаа авалгүй эхний ээлжийн барилгаа барьж эхэлсэн байна. Үүнд тулгараад байгаа автозам болон байгаль орчны асуудлыг холбогдох байгууллагатай хамтран, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх замаар шийднэ. Төслийг эрчимтэй үргэлжлүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ” гэлээ.

Тус хорооллын бүх орон сууц ипотекийн 5 хувийн зээлд хамрагдах юм байна. Төслийн шугам сүлжээний ажлыг БХБЯ-ны зүгээс маш сайн дэмжиж байгаа. Мөн хятадын засгийн газрын хөрөнгөөр цэвэр бохир ус, дулааны шугам хийгдэж ашиглалтад ороход бэлэн болоод байна. Энэ төслөөс болж хохирсон нэг ч иргэн байхгүй. Иргэд гурван талт гэрээ хийж газраа орон сууцаар сольж байгаа. Нийт 80 орчим айл шинэ орон сууцанд орно. Төслийн ажил төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжиж байна. Дулааны шугамыг төвийн дулаантай холбох болон цэвэр усны эх үүсвэрийг холбоход гацаатай байгаа хэдий ч шийдэхээр ажиллаж байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэлэв.

НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүр...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 5
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN