НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхын үйлдвэр технологийн паркад ажиллалаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхын үйлдвэр технологийн паркад ажиллалаа

2018.06.13
Нийслэлд байрлах бидний хэлж дадсанаар 100 айлын барилгын материалын үйлдвэр, худалдаа эрхлэгчдийг Налайх дүүрэг рүү нүүлгэх ажил эхлээд байгаа билээ. Одоогоор ил задгай худалдаа эрхлэгчдийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тэгвэл 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэх Налайх дүүрэгт НИТХ-ын дарга С.Амарсайхан газар дээр нь очиж, ажлын үйл явцтай танилцлаа.

Тэрээр “100 айлыг нүүлгэх ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Энэ ажлын хүрээнд нүүлгэн шилжүүлэхээс гадна Налайхын үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг шийдэх шаадлага бий. Үйлдвэр аж ахуй эрхлэгчдийг үйл ажиллагаа хэвийн байх боломжийг хангах, цахилгаан, дулаан, зам гэх мэт асуудлыг тодорхой болгохоор өнөөдөр ажиллаж байна. Улаанбаатар хотод зарж байгаа бүх барилгын материал Чойр, Замын-Үүдээр дамжин орж ирдэг. Тиймээс худалдаа эрхлэгчид энд нүүж ирснээр олон дахин зөөх шаардлагагүй, нэг дор цогц үйлчилгээ үзүүлэх болно. Худалдаа эрхлэгчид цаашдаа энд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулснаар ирээдүйд эрүүл аюулгүй орчинд, илүү их ашиг орлого олох боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.

100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчид хэдийгээр нүүлгэх саналд таатай бус хандаж байгаа ч гэсэн олон нийтийн эрх ашгийн тусын тулд, хотын хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх тус бодлогын хүрээнд олонхи нь дэмжиж байгаа юм.  

Налайхын үйлдвэр технологын парк нь Налайх-Чойрын төв замаас 3.6 км-ын зайд байршдаг бөгөөд нийт 120 га газарт төлөвлөлт хийгдэж, зураг төсөл  гарсан байдаг. Одоогоор  тус паркийн хамгийн эхний төмөрлөгийн үйлдвэр баригдаж эхэлжээ. Юун түрүүнд эрчим хүч, автозамын асуудлыг шийдэхээр ажлын хэсэг ажиллаж байна.

НИТХ-ын ХМОНХТ

Нийслэлд байрлах бидний хэлж дадсанаар 100 айлын барилгын материалын үйлдвэр, х...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN