“Хотын дэд төв” төслийг үр ашигтай, түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг өглөө
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

“Хотын дэд төв” төслийг үр ашигтай, түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг өглөө

2018.06.12
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр " Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн нэгжийн явц, үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх юм.



НИТХ-ын дарга С.Амарсайхан "Нийслэл хотын төвлөрөл утаа, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болж хөгжих нь үр дүнгээ өгөх хамгийн бодит ажлуудын нэг. Төслийн хүрээнд 6 дэд төвийн дэд бүтцийн суурийг тавих бөгөөд төслийн 1-р үе шатны хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн суурийг тавьж нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёлын үйлчилгээний төвлөрөл бүхий автозам, дулаан, цэвэр ус, цахилгаан хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээ, хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвтэй, байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг бүрдүүлсэн, эдийн засаг, соёл, нийгмийн үйлчилгээний идэвхтэй бүс болгох учиртай" гэлээ. Тиймээс төслийн явцыг хурдасгаж үр ашигтай бөгөөд тулгараад байгаа асуудлуудыг түргэн шуурхай шийдэхийг үүрэг болголоо.



Төслийн удирдагч Д.Авирмэд " Одоогийн байдлаар 2 дэд төвд газар чөлөөлөлтийн ажил 70 гаруй хувьтай байна. Газар чөлөөлөлтийн ажил дууссанаар дэд бүтцийн ажлууд саадгүй хийгдэх боломжтой. Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн газрыг орон сууцаар шууд солих нөхцөлтэй 10 мянган ногоон орон сууц төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан, Азийн хөгжлийн банк санхүүжүүлэн хэрэгжүүлж байна . Төслийн үр нөлөөг 100 мянган хүн шууд хүртэнэ. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлууд бүрэн шийдэгдэж, хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангагдах юм. суугчдын хэрэгцээнд тугуурласан нийгэм, эдийн засгийн үйлчилгээ болон дэд төвд зайлшгүй байх ёстой хотын үйлчилгээг нэмэгдүүлэхээр урдчилан төлөвлөсөн" гэлээ. Төсөл 9 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих юм байна.

НИТХ-ын ХМОНХХ

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр " Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүү...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN