Хүүхдийнхээ төлөө өөрийгөө умартсан залуу аав Монголчуудаасаа тусламж хүсэж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Хүүхдийнхээ төлөө өөрийгөө умартсан залуу аав Монголчуудаасаа тусламж хүсэж байна

2018.06.12

Мөнхсайханы Энхсайхан хоёр хүүхдийн аав болж, элэг бүтэн амьдрал зохиосон ч одоо бие, сэтгэлийн тамд унаад байна. Учир нь бага хүүхэд нь өвдөж, өөрөө ч өвчилж, үүний хажуугаар “болно, бүтнэ” гэж ханилан суусан эхнэр нь хүүхэдтэй нь хаяад явсан гэнэ.

Өвчин зовлон гэдэг хэлж ирэх биш дээ. М.Энхсайхан нь хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг, эхчүүдийн л адил шүд зуун явсаар өөрөө маш хүнд өвчилжээ. Одоо дөнгөж 25-хан настай, хөл дээрээ ч явж чадахгүй хүний нутагт эмчлүүлж байна. Одоо л Монгол ахан дүүсийн маань халуун сэтгэлийн тус түүнд хэрэгтэй байгаа юм шүү. Нэг мянга нэг мянгадахгүй.

Бодит нөхцөл байдлыг сийрүүлбэл, М.Энхсайханы хоёр ой гарантай Мөнхномин хүү нь дэлхийн дахинд маш ховор тохиолддог “kornelia de lang cindrom” гэх эмгэгтэй төржээ. Үхтэл үр харам гэдгээр өвчнийг эмчүүлэхээр өнгөрсөн онд /2017.12.29/ Солонгост очсон байна. Ингээд он гаргаад 01 сарын 18-нд хоёр нүд, хоёр чихний яаралтай хагалгаанд оржээ. Хэдийгээр суурь ховор өвчин нь эдгэхгүй ч, хийлгэсэн хагалгаа нь амжилттай болсон байна.

Гэвч энэ хугацаанд хүүгийн аав Энхсайханы бие гэнэт мууджээ. Өөрөө өвдөж байхдаа өвчин намдаагч хэрэглэн, хүүхдийнхээ эмчилгээг гэсээр яваад ийм байдалд хүрсэн байна.

Нуруу нь тэсвэрлэхийн аргагүй өвдөн хоёр сар эмчилгээ хийлгэсэн ч сүүлдээ гишгэж чадахгүй болжээ.  Улмаар хөлийн 10 хуруу нь хөдлөхөө байж, хэвтэрт оржээ. Ингээд эмнэлэгээр дахин явж, мэдрэл, нугас, нурууны ясны сүрьеэ гэх оноштойгоор 15 цаг үргэлжилсэн хүнд хагалгаанд орсон байна. Ингэхдээ уушгины болон нурууны үений хагалгаа хийлсэн бөгөөд нурууны найман үе нь өвчилж идэгдсэн байж. Түүнийг нь хагалгаагаар орлуулж хадсан байна.

Эмнэлийн төлбөр нь 44.142.299 вон гараад байгаа гэнэ. Бяцхан хүүхдийнхээ эмчилгээ, хагалгаанд аав, ээжийнхээ байгаа бүхнийг шавхан зориулж, ах,эгчийнхээ тусламжаар өдий хүртэл яваа ч өөрийн эмчилгээний төлбөрт гарсан тэр их мөнгө хаана байх билээ. М.Энхсайханы гэр бүл, ахан дүүс мөнгө олох бүх л арга чаргаа сүвэгчилж, Солонгост байгаа монголчууд, Солонгос дахь Монголын элчин гээд байж болох бүх л газарт ханджээ. Эцсийн мөчид нийт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Монголчууд та нарын маань сэтгэлийн дэм багадахгүй, нэг мянга нэг мянгадахгүй.

М.Энхсайхан нь Янсан хотын Бусан их сургуулийн эмнэлэгт одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Элэг нэгт Монголчууд та бүхэн маань түүнд сэтгэлийн дэм хайрлаж хандивын гараа сунгана гэдэгт итгэлтэй байна.

Монгол дахь данс: Хаан банк 5556271664 Мөнхсайхан Энхсайхан

Солонгос дахь данс: Хана банк 383-890259-74207 MUNKHSAIKHAN ENKHSAIKHAN

Холбогдох дугаар: Энхсайханы аав Мөнхсайхан-80809480

 

Мөнхсайханы Энхсайхан хоёр хүүхдийн аав болж, элэг бүтэн амьдрал зохиосон ч одоо...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN