"MRS MONGOLIA WORLD 2018-Гоо ээж" улсын анхдугаар уралдаан болно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Entertainment

"MRS MONGOLIA WORLD 2018-Гоо ээж" улсын анхдугаар уралдаан болно

2018.06.07

Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдаан болох гэж байна. Уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч тунаж үлджээ.

"MRS MONGOLIA WORLD 2018-Гоо ээж" улсын анхдугаар уралдаан зургаадугаар сарын 12-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 18:00 цагт болох юм.

Энэ талаар Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбооны дэд тэргүүн М.Сэлэнгэ:

“Уралдаан маань нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн эерэг хандлагыг бий болгохын төлөө монголын бүх ээжүүдийн нэгдэж нийлж хийж байгаа хамгийн анхны том уралдаан болж байна. Дараа дараагийн удаа 25-40 насны Монголын бүх гэр бүлтэй эмэгтэйчүүдийн дунд уламжлал болон зохион байгуулагдах болно.

Харин энэ анхны уралдааны хувьд зөвхөн алдарт ээжүүдээ хүндэтгэн өргөмжилж, алдарт эхчүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Одоогоор  уралдаанд  29 ээж шалгарч үлдсэн. Тэд эцсийн шалгаруулалтанын бэлтгэлээ хангаж байна. Миний бие 2016 онд  Монгол Улсаа анх удаа төлөөлж “MRS WORLD” уралдаанд оролцож шилдэг 12 оролцогчийн нэгээр шалгарч байсан.

Харин энэ удаад  “Алтан эрдэнийн өргөмжлөл” хүртсэн тэргүүн гоо ээж “MRS WORLD-2018” уралдаанд Монгол Улсаа төлөөлж оролцох юм.  Уралдаанд “Алтан эрдэнэ”-ээс эхлээд “Ган эрдэнэ” хүртэл есөн эрдэнийн шагнал байгаагаас гадна  “Оюунлаг Гоо Ээж”, “Хүмүүнлэг Гоо Ээж”, “Авьяаслаг Гоо Ээж”, “Гоолингоо Ээж”,  “Үзэсгэлэнт Гоо Ээж” гэсэн таван номинацид ээжүүдээ шалгаруулна” гэв.

“Алунгоо эх” ТББ-ын тэргүүн Б.Гантуяа:

 “Энэ анхдугаар уралдаанаа бид алдарт эхийн  одонтой ээжүүдээ хүндэтгэж зохион байгуулж байна.  Яагаад алдарт эхийн одонтой ээжүүдийг оролцуулах болсон бэ гэвэл  бид “Алдарт эх” цахим нэгдлийн хамт олон. Нийт 3,400 гаруй гишүүнтэй. Манай группийн эмэгтэйчүүд дунджаар 35-45 насны буюу нийгэмд юм хийж бүтээж яваа идэвхитэй залуу үе,  ээжүүдийн төлөөлөл байдаг. Хамгийн залуу гишүүн ээж маань 22 настай, мөн хамгийн олон хүүхэдтэй нь 10 хүүхэдтэй ээж байдаг. Бид зөв хандлагыг нийгэмд үлгэрлэн ээжүүдэд түгээх, хэрэгжүүлэх зорилгын дор нэгдээд хоёр жил гаруй болж байна.  Яг энэ зорилгодоо нийцүүлэн “MRS MONGOLIA WORLD 2018- Гоо Ээж” уралдааныг зохион байгуулж байгаа юм. Энэ уралдааны ач холбогдол нь залуу ээжүүд залуу үеийнхэн, нийгэмдээ эерэг зөв хандлагыг түгээх мэдрүүлэх, энэ зөв хандлагаа ээжүүд бид өөрсдөөсөө эхлээд хэвшүүлэх гэж оролдож байна. Уралдаанд дөрвөөс найман хүүхэдтэй 60 гаруй ээж оролдож эцсийн шатанд 30 орчим ээж шалгараад уралдааны эцсийн шатны бэлтгэлээ хангаж байгаа”.

“Монголын сайхан бүсгүй 2002”-ын Тэргүүн мисс Д.Уянгалянхуа:

 “Өнөөдөр Монголын гэрэлт ирээдүй болсон үр хүүхдүүд маань аюулгүй тайван орчинд өсөж хүмүүжээсэй, элэг бүтэн гэр бүл олон байгаасай гэж бодсон учраас ээжүүд бид нэгдэж байгаа юм. Зөв гэр бүлээс зөв хүүхэд төлөвшиж зөв хүүхдээс зөв нийгэм бий болно. Тиймээс бид Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм гэсэн  уриатайгаар уралдаанаа зохион байгуулж байна” хэмээлээ.
 

Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэли...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN