Баяжья, хөгжье гэвэл сэтгэхүйгээ өөрчил
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга нийтлэл

Баяжья, хөгжье гэвэл сэтгэхүйгээ өөрчил

2018.06.06

/Аян замын тэмдэглэл/

Энэ бол Хятадад дэлгэрч байгаа шинэ үг. “Баяжья гэвэл чи сэтгэхүйгээ өөрчил. Чи баяжвал би баяжина. Бид баяжвал нийтээрээ баяжиж, хөгжиж, өөрчлөгдөж чадна”. Ийм уриалгыг  хятад хүн бүрийн амнаас сонсож болно. Үнэхээр ч тэрбум 300 гаруй сая хүн амтай Хятад улсын иргэд бүгд ажилтай, өндөр орлоготой, бүгд эдийн засгийн эргэлтэд чөлөөтэй оролцдог байж гэмээнэ тус улс хөгжил дэвшлээрээ тэргүүлнэ гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.  Хятадын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурлаар “Хятадын нийгэм эдийн засгийн 13 дахь 5 жилийн төлөвлөгөө”-ний санал, зөвлөмж, батлагдаж, 70 сая гаруй  ядуу иргэнээ ядуурлаас гаргах, ирэх  таван жилд ядуурлыг бүрэн арилгах зорилт тавьснаа дэлхий нийтэд зарласан.

Тэдний энэ төлөвлөгөө цаасан дээр бичсэн зүйл биш, амьдралд хэрэгжиж, чинээлэг хятад иргэдийг бий болгох томоохон ажил болсон гэдгийг тус улс дэлхий нийтэд дахин зарлаж, бас өөрсдийнхөө туршлагыг дэлгэж байна. БНХАУ-ын хувьд  жилийн орлого нь 2300 юаниас бага, өдрийн зарлага нь 1.9 ам.доллараас бага хүнийг "ядуу" гэж үзнэ хэмээн томъёолжээ. “Бүх хүн идэх хоол өмсөх хувцас, орох орон гэртээ санаа зовохгүй байх учиртай. Хэрвээ аль нэгэнд нь санаа зовж л байгаа бол тэр ядуу хүн” гэж үзэж байгаа юм. БНХАУ 1986 онд Төрийн зөвлөлийн хорооноос ядуурлыг бууруулах төв байгуулж Шадар сайд нь хариуцан ажилладаг юм байна.

Хоёр жилийн дотор 30 сая иргэнийг ядуурлаас гаргана

Өнгөрсөн оны төгсгөлд Хятадын дарга Си Зиньпин ард түмэндээ хандаж мэндчилэхдээ 2020 он гэхэд ядуурлыг арилгах зорилтоо танилцуулж, “30 сая иргэнийг ядуурлаас гаргана.  Энэхүү эдийн засгийн өсөлт, Коммунист намын зорилтыг биелүүлэхийн төлөө иргэн бүр, тэр дундаа алслагдсан хөдөө нутгийн ядуус хичээн зүтгэх ёстой” хэмээн онцолсон.  Өнөөдөр тус улсад хамгийн их ядууралтай байгаа 23 мужийн дарга нартай иргэдээ ядуурлаас гарах үүрэг бүхий гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд  Хятадын алс бөглүү гэж нэрлэгддэг хот суурин газруудад ядуурлыг арилгах бодлого аль  хэдийнээ хүрч, бүтээн байгуулалтын их ажил өрнөж эхлээд байна. Ядуурлыг бууруулах энэхүү ажилдаа томоохон группүүд, бизнесменүүдийг татан оролцуулж, ядуурал ихтэй муж, тосгоныг хувиарлан өгчээ.

Ядуурал ихтэй тосгон суурин газруудыг хариуцаж авсан компаниуд  ажлын хэсэг гаргаж, мэргэжилтнүүд томилж, тухайн орон нутгийнхаа иргэдтэй уулзах, нутгийн онцлогт нь тохирсон бизнес эрхлэх судалгаа хийж, мэдээлэл цуглуулан,  зам гүүр засах, сургалт зохион байгуулах ажлуудыг хариуцаж хийдэг аж.  Жишээлбэл Хятад улсын Барилгын материалын групп гэхэд өөрсдийн хариуцаж авсан тосгоныхоо замыг өөрийн хөрөнгөөр барьж, ядуурлыг бууруулах санд 60 сая юань зарцуулсан гэнэ. Харин дэлхийд зартай “Алибаба”  групп ядуурлаас гарах дэд бүтцийг бүрдүүлж, хот хөдөөг холбох, интернет худалдааг эрчимжүүлэх, алс буйд орон нутгийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг арилжаалах тал дээр хамгийн том гарцыг нээсэн гэдгээ ярьж байлаа. “Алибаба”  группийн нийт 70 000 ажилтны 50 хувь нь эмэгтэйчүүд. Тус компанийн упирдлагын зүгээс айл өрх чинээлэг, боловсон амьдрахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо өндөр. Тиймээс эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах нь нийгмийн өмнө хүлээж байгаа бас нэгэн хариуцлага хэмээн онцолж байсан юм.

Уулсын орон Гүйжөү

Монголчуудын хувьд Гүйжөү муж төдийлөн танил бус. БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт,  Бээжингээс 2000 гаруй км-ын алсад орших Гүйжөү мужид  47 үндэстний 40 гаруй сая иргэн амьдарч байна. Битүү уулсаар хүрээлэгдэж, өтгөн ой модоор бүрхэгдсэн Гүйжөү ганц ч тал газаргүй. Өргөн уудам нутгийг хамарсан ой модтой учраас “Хятадын хүчил төрөгч” хэмээн өөрсдийгөө нэрлэх аж.  Саяхныг хүртэл энэ газар Хятадын хамгийн дорой буурай хөгжилтэй бүс нутагт тооцогдож байсан гэнэ. Ой модоо тайрч, газар тариалан, тутарга, халуун ногоо, жимсний аж ахуй эрхлэж байсан ч  төдийлөн амжилт олоогүй аж. Тус мужийн 2.1 сая хүн ядуу амьдралтай,56 сум ядуурал ихтэй гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс  ядуурлыг бууруулах ажлын хүрээнд өргөн хүрээтэй судалгаа хийж, ой мод, байгалийн баялаг, уламжлалт тариалан дээрээ үндэслэн бизнес эрхлэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч,  2012-2017 оны хооронд 670 мянган хүнийг ядуурлаас гаргажээ.

Гүйжөүгийн амтат киви

Гүйжөүгийн Шивэнь суурингийнхан эртнээс киви тариалан амьжиргаагаа залгуулдаг байсан гэнэ. Гэвч 4 мү газар дээрээ тариалах киви жимсний болц удаан, ургац бага, хадгалах байр савгүй учраас тариаланчид ургацаа хураангуутаа кивигээ бага үнээр борлуулдаг, амьжиргааны хувьд хүнд ядуу, амьдрах орчин нөхцөл ч хүнд байжээ. Тиймээс олон арван жилийн турш эрхэлж ирсэн тэдний кивины тариаланг дэмжих зорилгоор тус сууринд киви жимсний үйлдвэрлэлийн паркыг байгуулжээ. Тус парк киви тариалагчдыг нэгтгэн, хоршоолол болгож, томоохон хэмжээний агуулах барьж, ургац тариалахаас эхлээд хураах хүртэл байнга хяналт тавьж ажилладаг. Мөн киви жимсний шинэ брэнд бүтээгдэхүүнийг гаргаж, кивины ундаа, хатаамал, чанамал зэрэг 20 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн хийж эхэлжээ.

Өмнө нь тариалсан жимсээ ялзарч муудахаас айн хамгийн хямд үнээр борлуулдаг байсан кивиний тариаланчид өнөөдөр бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулж, Малайз, Солонгос, Хонгконг, ОХУ  зэрэг 7 орон руу бүтээгдэхүүнээ экспортлож  байна. Тэд өмнө нь жилдээ 3000  хүрэхгүй юанийн ашиг олдог байсан бол өнөөдөр 8900 орчим юань олж, орлого нь бараг  гурав дахин нэмэгджээ. Тус суурингийнхан кивиний талбай дээр ажиллахаас гадна хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. Шивэнь суурингийнхны тариалсан киви амттай, бас элдэв химийн бордоогүй, натураль гэдэг утгаараа интернет худалдаагаар ч сайн борлуулагдаж байгаа аж. Энэ жишгээр Гүйжөүгийн Шифэн суурингийнхан ч амьдралаа дээшлүүлж байна. Жилдээ 1000 гаруй юаны орлоготой байсан тариаланчид  өнгөрсөн жил гэхэд 180 000 хулуу тариалан, 25 сая юанийн орлого олж чаджээ.

Дэлхийн хамгийн том бадамлянхуан хүрээлэнг байгуулна

Жижиг талбайтай, ургац муутай олон айл өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Ши Лэ Хэ Лан нэртэй амралт, аялал зугаалгын цогцолборыг Гүйжөү мужийн Ан шүн хотод байгуулаад байна. Урьд нь тутарга тариалж байсан ядуу тариаланчдын газрыг жилийн 800 юаниар түрээслэн авч, бадамлянхуа тариалж эхэлжээ. Урт удаан нас, өлзий буян, тогтвортой амьдралыг бэлэгддэг бадамлянхуа цэцгийг  тарьж, дугуй болон явган хүний замыг шинээр засч, амралт аялал жуулчлалын томоохон цогцолбор хуучны тутаргын талбай дээр бий болоод удаагүй байгаа гэнэ. Бадамлянхуан хүрээлэн  гурван суурингийн тариаланчдын 7000 хавтгай дөрвөлжин талбайг хамарч байгаа бөгөөд 178 өрхийн 580 гаруй иргэд газраа түрээслээд тус аялал жуулчлалын цогцолборт сарын 3000 юанийн цалинтайгаар ажил хийж эхэлжээ.

Том том далбагар навчит бадамлянхуа цэцэг долдугаар сард дэлбээлнэ. Усан дээр дэлбээлдэг үзэсгэлэнт цэцгийн хүрээлэнд энэ онд л гэхэд 3-5 сая гадаад, дотоодын жуулчид ирнэ. Аялал жуулчлалыг дагаад иргэдийн орлого ч бас нэмэгдэнэ хэмээн энэхүү тосгоны ядуурлыг бууруулах үүрэг хүлээсэн “Тианди” ХХК-ийн төлөөлөгч ярьж байх юм.  Битүү ой модтой өндөр уулсын бэлд орших бадамлянхуан хүрээлэн, цэвэр агаар, экологийн цэвэр хүнс гээд аялагчдыг татах зүйл их учраас тус компанийнхан нутгийн тариаланчдыг хоол хийх, зочид буудалд ажиллах, нутгийн онцлогыг харуулсан бэлэг дурсгалын зүйл хийх зэрэгт сургаж байна.  Өвлийн улиралд тус компани бадамлянхуа цэцгээ хураан авч, 14 төрлийн бүтээгдэхүүн хийж борлуулдаг гэнэ. Эрүүл мэндэд сайн, эмчилгээний ургамлын тоонд ордог бадамянхуа цэцгийн иш гэхэд хамгийн үнэтэй хоолны хачирны нэг байдаг аж. Харин үндэс нь эмийн ургамалд ордог учраас маш үнэтэй зарагддаг юм байна.

Алтаар өндөглөдөг тахиа

Хятадад сүүлийн үед экологийн цэвэр бүтээгдэхүүн, өртөг өндөртэй барааны эрэлт нэмэгдэж байгаа. Иргэдийн амьдрал ахуй дээшлэхийн хэрээр тэд цэвэр хүнс хэрэглэхийг эрмэлзэж, энэ төрлийн бараа интернет худалдаанд хамгийн их гүйлгээтэй байх болжээ. Тиймээс Ан Шүн хотын Чи Яан Чо тосгоныг ядуурлаас гаргах үүрэг хүлээсэн байгууллагууд энд шинэ үүлдрийн тахиа үржүүлж байна. “Алтан өндөг” нэртэй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж, тахианы дэгдээхэйг айлуудад тарааж өгчээ. Нэг айл 500 тахиа хашаандаа малладаг.

Дөрөв хоногт нэг удаа өндөглөдөг энэ тахианы өндөг шаргал өнгөтэй, энгийн өндөгтэй харьцуулахад жижигхэн хэрнээ хамгийн өндөр өртөгтэй байдаг аж. Тахианы фермд үржүүлж байгаа тахианы өндөг хагас юань хүрэхгүй шахуу үнэтэй байхад “Алтан өндөг” компанийн өндөг  интернет худалдаанд 8 юаниар зарагдаж байгаа гэнэ. Шим тэжээл сайтай, хамгийн гол нь эрүүл цэвэр орчинд, хөдөө хээр газарт өсгөж үржүүлж байгаа учраас энэ тахианы өндөг үнэтэй байдаг хэмээн тэд ярьж байсан юм. “Алтан өндөг” компани 700 гаруй тахиачинтай, өмнө нь төмс ногоохон тарьж, амжиргаагаа залгуулдаг байсан ядуу тосгоны иргэдийн орлого  дөрөв дахин нэмэгджээ.

40 жилийн хугацаанд 800 сая хүн ядуурлаас гарчээ

Дэлхийн банкны судалгаагаар, Хятад улсын төрөөс хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд сүүлийн 40 жилийн хугацаанд 800 сая иргэн ядуурлаас гарсан байна. Гэвч одоогоор 30 сая гаруй иргэн нэн ядуу амьдардаг тул дундаж амьдралд хүргэхийн тулд төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус улс 2020 гэхэд нэг ч ядуу хүнгүй, чинээлэг хятад иргэдтэй болох гэнэ. БНХАУ төрөөсөө 240 тэрбум юанийн жижиг зээлийн санг үүсгэсэн бөгөөд иргэдийнхээ ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан гурван жилийн хугацаатай 50 мянга хүртэлх юанийн хүүгүй зээл олгохоор төсөвтөө тусгасан байна.

Саяхан хамгийн олон хүн амтай, хамгийн ядуу буурай хөгжилтэй улсуудын тоонд бичигдэж байсан Хятад орны хөгжил өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж байна. Харин  гурван  сая гаруйхан хүн амтай Монгол улсын ядуурлыг бууруулах бодлого хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдгийг харьцуулж үзэхээр өөрийн эрхгүй чамлалттай санагдана.

Үргэлжлэл бий

Б.Цоож

Энэ бол Хятадад дэлгэрч байгаа шинэ үг. “Баяжья гэвэл чи сэтгэхүйгээ өөрч...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN