Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2018.05.31

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.Үүнд:

-  Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 МВт хүрчээ. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал гэхэд л 1081 МВт байжээ.

-  “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. “Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор олон улсын нислэгийн шугамыг хуваарилахдаа нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах чиглэл баримтлана. Мөн гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтлана” гэж өөрчлөн найруулахаар төлөвлөжээ.

-  Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай олон улсын авто тээврийн харилцаатай холбоотой хэлэлцээр байгуулах хүртэл автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэр эхлүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв. Засгийн газар хоорондын хэлэлцээргүй учир манай тээвэрчид дээрх улсын  нутгаар өнгөрөхдөө 2000 хүртэл ам.долларын торгууль төлсөөр өнөөг хүрчээ.

-  Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн корпорацийг олон улсын санхүүгийн байгууллага, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулахаар болов.

-  “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар гаргах юм. 

-  Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн байна. Холбогдох журмын дагуу хамтлагт 21 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хуга...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN