Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл ээлжит уулзалтаа зохион байгууллаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл ээлжит уулзалтаа зохион байгууллаа

2018.05.31

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн олон нийтийн төлөөллийн байгууллагуудтай хоёр сар тутам зохион байгуулдаг ээлжит уулзалтад Олон улсын төслийн удирдлагын институтын Монгол дахь салбар PMI Mongolia Chapter "Пи Эм Ай Монголиа Чаптер" байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн компаниудын төлөөлөлт оролцлоо.

Тус уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн орлогч Б.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, зөвлөлийн ажлын албаныхан, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар болон тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн компанийн төлөөлөл 60 гаруй зочид оролцлоо.

PMI Chapter олон улсын төслийн удирдлагын хүрээлэн нь 1969 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа АНУ-ын Пенсилванд төвтэй 185 орны 500 гаруй мянган гишүүнтэй, мега төсөл, хөтөлбөр, портфолио удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

PMI Mongolia Chapter ТББ-д ХААН банк, Эрдэнэс Монгол, Ай Ти Зон, Форбес, Хөгжлийн банк, Блүүмберг, Голомт банк, Ньюком групп, АПУ, ХХБанк, Хас банк, МСиЭс, АВВ, Premium Conrete зэрэг Монголын ТОП компаниудын удирдлагууд багтдаг байна.

Яам, агентлагийн дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ажил хэрэг болгоход  аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, оролцоо чухал гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэмдэглэлээ. Мөн тэрбээр, аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр асуудлыг хэлэлцүүлэн, санал авч зөвшилцөх, мэдээлэх үүрэгтэй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэдэх Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байнгын ажиллагаатай болгох, улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б. Бат-Эрдэнэ эдийн засгийн тулгамдаж буй асуудалд төслийн менежерүүдийн оруулах хувь нэмэр, боловсон хүчнийг чадавхижуулах ажиллагаа, хувийн секторын бизнесийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоонд шинэчлэлтийн талаар танилцуулав.

Бизнес эрхлэгчид татвар, уул уурхай, хувьчлал зэргийн талаар асууж тодруулж, хууль эрх зүйн орчин тогтвортой байх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал гэдгийг хэлж байлаа.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс хөрөнгө оруулагчид, бизнес эр...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN