НИТХ-ын ээлжит 16-р хуралдаан 69 хувийн ирцтэй хуралдаж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

НИТХ-ын ээлжит 16-р хуралдаан 69 хувийн ирцтэй хуралдаж байна

2018.05.31

Өнөөдрийн хуралдаанаар "Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга -хэлэлцүүлэг", "Хүн амын ахуй үйлчилгээ-2020" дэд хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааны нээлтийн үеэр хэлэхдээ "2018 оны 1 дүгээр сард “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт, 2018 оны 3, 5 дугаар сарууд “Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалт”-ыг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд манай нийслэлийн хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргасан  бөгөөд уг чуулганы нэг салбар хуралдааныг “Улаанбаатар хотын эдийн засаг-хөрөнгө оруулалт” сэдвээр зохион байгуулсан нь нийслэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний үр өгөөжийг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм" гэлээ.

Мөн энэ онд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хийлгэж байгаа нь цаашид төсөл,зээл тусламжийн хөрөнгөөр хөтөлбөрүүдийн уялдааг хангах, үр ашгийг сайжруулахад чухал үр дүнтэй гэж үзэж байна.

“Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чухал суурь төслийн нэг болох Баянхошуу Сэлбэ дэд төвийн төслийн ажлыг эхлүүлээ.  Энэхүү дэд төвийн  төсөл  хэрэгжсэнээр нийслэлийн 30 мянган иргэн шууд дулааны эрчим хүчээр хангагдах боломж бүрдэх болно гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд,  "Гадаадын зээл тусламжийн хөрнөгөөр нийслэлд хийж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга хий үеэрээ Монгол улсын 2018 оны төсвийн жилд Нийслэлийн Засаг даргын багцад гадаад зээлийн ашиглалт 49,2 тэрбум төгрөг байхаар УИХ-аар баталсан. Нийт 9 буцалтгүй тусламжийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Бид бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор паркуудын төсөл, арга хэмжээг гадаад дотоодын үзсгэлэн, хурал, форумд тогтмол танилцуулан, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр байнга анхаарч ажиллаж байна гэв.

Хуралдаан дэгийн дагуу намын бүлэг, ажлын хороодын дүгнэлт, асуулт хариултаар үргэлжилж байна.

НИТХ-ын ХМОНХТ

Өнөөдрийн хуралдаанаар "Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгж...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN