ЭМГЭНЭЛ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

ЭМГЭНЭЛ

2018.05.16
АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР /1972-2018/

     Монголын ард түмний сэтгэл зүрхэнд уянга яруу шүлэг найраг, утга төгс аялгуу дуу, уран бүтээлийн дээжээрээ шингэн уусч, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир цэл залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, Монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу тохиолоо. Монголын мөнгөн үеийн яруу найргийн гол төлөөлөгчдийн нэг, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь 1972 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж, 1990-ээд оны эхэн үеэс уран бүтээлийн замналаа эхлүүлсэн юм.

      Тэрбээр "Бэхэн цэнхэр өдрүүд” /1990/, "Эрх сэтгэл” /1995/, "Гэнэн шувуу” /2000/, "Сар нарны урсгал” /2001/, "Миний цуглуулсан хорвоо” /2006/, "Ийм нэгэн амьдрал” /2007/, "Тунгалаг гунигийн улирал” /2007/ зэрэг яруу найргийн бүтээлүүд хэвлүүлж, утга зохиолын түүхэнд өөрийн гэсэн өнгө аяс, утга уянгыг үгийн урнаар дархалж, уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг уран бүтээлч байсан билээ. Тэрээр монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг олон нийтэд таниулан сурталчлах, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байлаа.

       Монголын орчин үеийн утга зохиолын нэгэн өндөр багана болсон яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь Монгол Улсын сэтгүүл зүйн хөгжилд ч өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, хөдөлмөр бүтээлээ зориулсан авьяаслаг нэгэн байсан юм. Тэрээр төрийн төв хэвлэл "Ардын эрх” сонины сэтгүүлч, "Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн "Цог” сэтгүүлийн эрхлэгч, МҮОНР-ийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактороор ажиллаж, ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн нийтлэл нэвтрүүлгүүдээ туурвисан билээ. Монголын уран зохиол, сэтгүүл зүйн түүхэнд билиг оюуны гэгээн мөрөө арилшгүй үлдээж, хайрлан хүндлэх, дээдлэн бишрэхийн бэлгэдэл, үлгэр дуурайлал болсон их яруу найрагчийн сод авьяас, гэгээн сэтгэл, эгэл даруу, нөхөрсөг төрх нь эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг Монголын ард түмний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

 

                                                            Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Монголын ард түмний сэтгэл зүрхэнд уянга яруу шүлэг найраг, утга төгс аялгуу ду...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN