Бурхан багшийн сэрэг дүрийг сэргээн засварлана
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Бурхан багшийн сэрэг дүрийг сэргээн засварлана

2018.05.16

Дархан-Уул аймгийн 8 бахархлын нэг болох Бурхан багшийн сэрэг дүрийг сэргээн засварлахаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран засварын ажлаа эхлүүлээд байна. Төрөлх Дархан хотдоо Будда бурхан багш залах гэсэн нутгийн иргэдийн санаачилгаар Дархан хотын төвд орших Давхар өндөрлөгт хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүрийг уран барималч Д.Дамдинпүрэв тэргүүтэй барималчид 2 сар гаруй хугацаанд урлан 2008 оны 10 дугаар 12- нд нээлтээ хийж байжээ.

Бурхан багшийг баруун гараа өвдөг дээрээ тавьж зүүн гараа бадар аяга барьсан бурхны тайван амгалан дүрийг 1 м өндөр цагаан гантиг суурин дээр цагаан лянхуа цэцгэн дэнд урд зүгийг тольдон суугаа байдлаар бүтээжээ. Дарханчуудын хандив болох 650 гаруй сая төгрөгөөр хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтыг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хамтын хүчээр сэргээн засварлахаар болжээ.

Урд зүгийг тольдон суугаа бурхан багшийн дүрийг сэргээн засварлах ажилд С.Батсүх захиралтай “Бугант нандин” ХХК, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Хатан ухаан шүтэхүй” ТББ, Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийд, 4 дүгээр сургуулийн 88 оны төгсөгчид, “Мошпа” ТББ, НААҮГ, “Талс өргөө” ХХК, ОБГ, “ДДСТӨХК гэсэн 9-н байгууллага хамтран ажиллаж энэ сарын 17-нд засварын ажлаа дуусган хүлээлгэн өгөхөөр болжээ.

Эх сурвалж: Darkhan.gov.mn

Дархан-Уул аймгийн 8 бахархлын нэг болох Бурхан багшийн сэрэг дүрийг сэргээн зас...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN