Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

2018.05.16

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Үндсэн чиглэлийн төсөлд татварын шинэчлэлийг эхлүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бий болгох, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүн гарна гэж тусгажээ. Түүнчлэн эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 6.1 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас ихгүй байх аж. Үндсэн чиглэлд тусгагдсан 20 зорилт, 123 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад эх үүсвэр, хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан  байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан Н.Энхболд, Д.Оюунхорол нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс  эдийн засаг, нийгмийн 2019 оны үндсэн чиглэлийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 2019 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэхээр тооцож байгаа нь хэр бодитой болох, мөн энэ жилийн эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай байгааг лавлаж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Засгийн газар эдийн засгийн зөв бодлого явуулсан нь үр дүнгээ өгч байна. 2018 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 6,1 хувиар өссөн. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал нөхцөл байдал сайжирсан. Цаашдаа энэ бодлогоо үргэлжлүүлбэл, эдийн засгаа тогтворжуулж, хөрөнгө оруулалтын олон асуудлыг шийдэх боломж байгаа. Иймд 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувьд хүрнэ гэж тооцодлсон гэж байлаа.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд 2019 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед зэвсэгт хүчний техник хэрэгслийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг Байнгын хорооны гишүүд анхааралдаа авахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ОБЕГ-ын гал унтраах техник хэрэгслийг шинэчлэх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих талаар үг хэллээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийн талаархи Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN