Богд хааны ордон музейн газрын хамгаалалтын бүсээс 2.3 га газрыг аж ахуйн нэгжүүдэд өгчээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Богд хааны ордон музейн газрын хамгаалалтын бүсээс 2.3 га газрыг аж ахуйн нэгжүүдэд өгчээ

2018.05.14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музейн газраас аж, ахуйн нэгжүүдэд олгосон гэсэн иргэдийн гомдолтой газар дээр нь очиж танилцав.

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цолцолбор бөгөөд Монгол Улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейд тооцогддог юм. Гэсэн ч удаа дараагийн тогтоол шийдвэрээр музейн эзэмшил газраас хувийн аж, ахуйн нэгжүүдэд шилжүүлж, Богд хааны ордон музейн газар багассаар 2.3 га нь хувийн эзэмшилд очжээ. Энэ асуудлаар музейн удирдлагууд болон иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл, гомдол гаргасан юм.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Богд хааны ордон музейн газрын маргаантай байгаа хэсэгт очиж, музейн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахдаа:

“Засгийн газар 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг 5.7 га газар гэж тогтоосон. Ногоон ордонг энэ хэмжээгээр нь л хамгаалах ёстой байдаг. Харин хамгаалах чиг үүрэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага буюу соёл урлаг хариуцсан агентлаг байдаг. Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын газар мөн хамгаалах ёстой. Бид энэ дагуу нь яам, агентлагуудад хандсан ч одоогоор ямар нэг хариу ирээгүй байгаа.

Богдын ордон музейн газарт хамгаалалтын бүс тогтоосноос хойш дээрх шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Ингэснээр түүх, соёлын дурсгалт зүйлд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдлүүд гарч байна. Сүүлийн үед гэхэд автозамын өргөтөл хийх гэж байгаа гээд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсээс авч, автозам барих удаа дараагийн сануулга манайд ирсэн. Уг нь энэ орчинд газар олголт хийх ёсгүй. Гэвч, өнөөдрийн байдлаар 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа. Тиймээс хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, хамгаалалтыг цаашид үргэлжлүүлэхэд эрх зүйн орчинг нь сайжруулах, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлийн эрхзүйн орчинг ч гэсэн сайжруулах хүсэлттэй байгаа” талаар ярив.

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:

1.    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д

2.    Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд

3.    “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байна.

Эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Богд хааны ордон музейн газартай холбоотой асуудлаар өөрөөс чинь болон иргэдээс маш их өргөдөл, гомдол исрэн. Би тэдгээртэй танилцаж, өнгөрсөн баасан гарагт /2018 оны тавдугаар сарын 11/-нд хотын захиргаанд энэ асуудлаар хандсан. Маргааш газрын маргаантай холбоотой асуудлаар хариу ирэх байх” гээд түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, хөгжүүлэх тал дээр тууштай ажиллана гэдгээ хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музейн газраас аж, ахуйн н...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN