Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж байна

2018.05.11

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалтыг зохион байгуулж байна. 

  "Буриад Улс, Монголын Хөрөнгө оруулалтын боломжууд" сэдэвт уг уулзалтад Монголоос МҮХАҮТ-ын гишүүн бизнесмэнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн хүрэлцэн иржээ. ОХУ-аас 80 гаруй компанийн төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас уригдан ирсэн бизнесмэнүүд хоёр өдрийн туршид хамтран ажиллах чиглэл, арга замуудаа хэлэлцэх юм.  Өнөөдөр өглөө эхэлсэн бизнес уулзалтыг Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга И.Н.Зураев нээж үг хэллээ. Монголын төлөөлөгчдийг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монголын хөрөнгө оруулалтын боломжийн талаар хөрш орнуудын бизнес эрхлэгчдэд танилцуулав. 

 Бизнес уулзалтад Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн зөвлөх О.Эрдэнэчимэг, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд нар оролцож, зөвлөх Ц.Ганболд Монголдахь Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулалтын орчин, давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

 

Энэхүү бизнес уулзалт нь аугаа их ялалтын 73 жилийн ойтой давхцаж нээгдэж байгаагаараа онцлог бөгөөд өчигдөр манай төлөөлөгчид Улаан-Үд хотноо зохион байгуулсан Ялалтын баярын парадыг үзэж сонирхлоо.  Н.Оюундарь тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов хүлээн авч уулзаж Буриад-Монголын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад Буриадын Засгийн газрын хоёр орлогч дарга, Эдийн засгийн болон Аж үйлдвэр, худалдааны сайд нар байлцав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN