Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг батлах ёстой
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга яриа

Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг батлах ёстой

2018.05.03

Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас дараах тодруулгыг авлаа.

-Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хууль боловсруулах үндэслэл нь юу байна гэж та харж байна?

-Төрийн тусгай алба, төрийн захиргааны алба, төрийн улс төрийн алба гэхчлэн бүхий л шатанд ёс зүй, сахилгын хариуцлага шаардлагатай байна. Том төсөл, хөтөлбөрүүд хэрэгждэггүй, хөдөлдөггүй, улс хөгжихгүй байгаа бүх шалтгаан сахилга, хариуцлагагүйгээс болж байна. Дээд шатанд нэг шийдвэр гаргадаг, дунд шатанд хэрэгждэггүй. Ёс зүй байхгүй, зарим нь намын нэр барьж ажил хийдүүлдэг тохиолдлууд ч гарч байна. Төрийн албыг төлөвшүүлэх ажил сахилга хариуцлага, ёс зүйгээс эхтэй учир энэ хуулийг боловсруулж батлуулах хүртэл анхаарч ажиллана.

-Засгийн газар 2018 оны Сахилга хариуцлагын жил болгосон?

-Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах. Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар 2018 оныг Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан.

Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн. Бид энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болгоод байна.

-Уг нь төрийн албаны ёс зүйн дүрэм гэж байдаг, хувь хүний ёс зүй, зан үйлийн уламжлал ч гэж бий. Ийм байхад заавал хууль гаргах шаардлага байна уу?

-Монголын зан зүйлийн эрх зүй бол Азидаа хоёрт орох гайхамшигтай тогтолцоо гэдгийг эрдэмтэд үнэлдэг. Хуулийн агуулгад төрт ёс болон зан үйлийн уламжлал, залгамж чанарыг хадгалахад анхаарна. Герман яагаад ёс зүйн шинэ хууль гаргасан гэхээр хоёр систем нэгдсэний дараа баруун, зүүн Германы ёс зүйн үнэт зүйлс болоод сахилга хариуцлагын зөрчлүүд гараад байхаар энэ бүгдийг хуульчлахаас аргагүй болж, 2001 онд хуульчилсан байх жишээтэй. Манай улсад ч гэсэн шинэ хэм хэмжээ тогтоох шаардлагатай байна. Төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдал алдагдаж байгаа нь ч үүнтэй холбоотой.

Ийм учраас шинэ үеийн ёс зүйн хэм хэмжээ хэрэгтэй болсон. Төрийн албан хаагч иргэнд ардчиллын зарчмаар нээлттэй, ил тод, хүний эрхийг дээдэлж, хөгшин залуу баян хоосноор ялгаварлахгүй тэгш хандах, мэргэжлийн зөвлөгөө өгч чадаж байна уу гэдэгт шүүмжлэл дийлэнх байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлагыг хуулийн хэмжээнд өргөхгүй бол төрийн албаны ёсзүйн дүрэм байдаг эсэхийг ч хүн тоохгүй болжээ. Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд хуульчлагдаж байж ёс зүйн хэмжээ шинэ шатанд гарч ирэх ёстой.

Төрийн албан хаагчид ажил багатай, фэйсбүүк, твитр ашиглаж ил, далд хаягаар ажлаа, даргаа шүүмжлээд сууж байдаг гэсэн шүүмжлэл ч их гарч байна. Цахим орчинд яаж ажиллах, хандах асуудлыг ч хуульд оруулах нь зүйтэй. Шударга ажилтны шалгалт гэж зарим улс оронд байдаг. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар, хяналтын байгууллагын төлөөлөгч энгийн жирийн иргэн болж төрийн албанд асуудлаа шийдүүлэх гэж очиход асуудлыг нь шийдэж өгч чадаж байна уу, зөв харилцаж байна уу, тендерт өрсөлдөхөд нь авилга авч байна уу гэдгийг шалгадаг тест хийдэг. Ийм ажиллагаа явуулах  жишгийг ч хууль дүрэмд тусгаж өгвөл төрийн албаны шинэчлэлд хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн барихаар төлөвлөж байна?

-Хуулийн үзэл баримтлалаа тогтож, хууль боловсруулах ажил эхлээд байна. Энэ хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсө...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN