Сандарч тэвдсэн Сандуй, Сундуй хоёрын шийдсэн мэх
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга нийтлэл

Сандарч тэвдсэн Сандуй, Сундуй хоёрын шийдсэн мэх

2018.04.18

Нийслэлийн ИТХ-ын дарга, МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй   төрийн албыг 60 тэрбумаар худалдахыг оролдсон гэдэг хэл аманд өртөж, шүүх цагдаа болон багагүй дуулиан тарьсан. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй болон түүний ойрын хүн А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох тухай тохироо хийж  буй  баримт ил тод болж, энэ хэрэг одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Ямартай ч төрийн албыг тэрбум, тэрбум төгрөгөөр арилжихыг санаарахсан Ц.Сундуй гэгч энэ этгээдийн балгаар МАН Ерөнхийлөгчийн сонгуульд навсайтал ялагдаж, Миеэ.Энхболд нэг унасан газраа хоёр бүдэрсэн. Намаа сонгуульд ялагдуулсан, хэтэрхий хариуцлагагүй, увайгүй үйлдэл гаргасан, ёс зүйн болоод эрх ашгийн асар их зөрчилтэй  хэмээн МАН-ынхан Ц.Сандуйг эсэргүүцэн бараг л  бослого гаргаж, бүтэн жил тэмцэж байж  түүнийг НИТХ-ын даргаас нь буулгаж авсан билээ. Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа өгснийхөө дараа Нийслэлийн МАН-ын даргын  ажлаа ч бас хүлээлгэж өгсөн. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны ажлыг  хотын дарга Су.Батболд түр орлон гүйцэтгэж байгаа юм.

Олон сарын турш орлон гүйцэтгэгчтэй байгаа Нийслэлийн МАН-ын даргыг сонгох хурлыг ирэх 5-р сарын эхээр хийхээр МАН-ын дарга нар нь дээгүүрээ  тохирч, харин доогуур нь хэн дарга болох вэ гэдэг “зодоон” эхлээд байна.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын албанд олон жил суусан Ц.Сандуй энэ ажлыг хэн нэгэн  хүнд өгөх дургүй байгаа гэнэ. Тэрээр Су.Батболдод энэ ажлыг хариуцуулж, өөрөө арыг нь даахаар сэм тохирчээ. Харин нөгөө талд нь “60 тэрбумынхнаас Нийслэлийн намын хороог салгах хэрэгтэй” гэсэн бодолтой хэсэг залуучууд зогсож байна.

Тиймээс Нийслэлийн МАН-ын хороог гартаа авахаар шулуудсан Ц.Сандуй, Су.Батболд, түүнийг дэмжигчид  намын даргад өрсөлдөх шанстай залуучуудыг харлуулах захиалгат нэвтрүүлэг,  мэдээ, мэдээлэл хийж эхэлсэн гэдэг яриа хүртэл тарж, зарим нэвтрүүлэг, нийтлэл нь олон нийтэд аль эрт тараагдаад эхэлжээ.   Ямартай ч Нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөө МАН-ынхан дотроо дайтаж, хэл ам хэрүүл шуугиан ихтэй тавдугаар сарыг угтах нь.

 

Нийслэлийн ИТХ-ын дарга, МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй &nb...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN