С.Амарсайхан: Улан-Удэ хоттой олон салбарт хамтран ажиллах боломж бий
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

С.Амарсайхан: Улан-Удэ хоттой олон салбарт хамтран ажиллах боломж бий

2018.04.12

НИТХ-ын дарга С.Амарсайхан болон НИТХ-ын зарим төлөөлөгчид, хотын удирдлагууд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар болон Улан-Удэ хот нь 1995 оноос хойш ах дүү хотын сайн харилцаатай байсаар ирсэн. Энэ хугацаанд хотын удирдлагууд уулзаж олон, ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулсаар байгаа билээ. Манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайн байгаа цаашид ч олон салбарт хамтран ажиллах өргөн боломжууд бий. Тэр дундаа аялал жуулчлал, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг харилцан хамтран ажиллахад бидний зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх болно гэлээ.

Мөн Улаанбаатар хотод эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, тогтовортой хөгжлийн суурь байх ёстой гэж үзэж саяхан НИТХ-аар хэлэлцэж цаашид нарийвчилсан судалгаа тооцоо хийж бодит ажил болгохоор эхлүүлээд байна. Чөлөөт  бүсийг түшиглэн 100 гаруй мянган ажлын байр шинээр бий болгох бөгөөд энэ хүрээнд хоёр хот аялал, жуулчлал, худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа нягт болгох боломжтой гэдгийг мөн онцоллоо.

БНБУ-ын Ардын их Хурлын дарга ноён Доржиев Цырен-Даши Эрдынеевич, биднийг найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлье гээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллаж байгаад таатай байгаагаа илэрхийлэв. Мөн аялал жуулчлалын чиглэлээр Улаанбаатар, Эрээн, Улан-Удэ чиглэлд жуулчдыг зохион байгуулж, аялалыг эрчимжүүлж эхэлсэн гэдгийг дурдав. Цаашид манай хоёр хотын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтын ажиллагаа өрнүүлэх салбар, чиглэлүүдээ нарийн тусгаж хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ.

НИТХ-ын ХМОНХХ

НИТХ-ын дарга С.Амарсайхан болон НИТХ-ын зарим төлөөлөгчид, хотын удирдлагууд ОХ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN