“Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталлаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

“Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталлаа

2018.04.12

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэхүү дэд хөтөлбөр нь  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, хүсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, "Үндэсний үйлдвэрлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм.

Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх,бүтээлч байдлыг дэмжих, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, Монгол хүний эрүүл, урт  удаан амьдрах нөхцлийг хангах, өндөр бүтээмжтэй дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Асуудал хэлэлцэх үеэр тэргүүлэгчид хүнсний аюулгүй байдал тэр дундаа бага насны хүүхдүүдийг эрүүл хүнсээр хангах, сургуулийн орчимд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалахгүй байх зэрэг асуудлыг нухацтай авч хэлэлцэв. Мөн GMO буюу генийн өөрчлөлттэй хүнснээс татгалзах, архи согтууруулах ундааны хэрэглээ, бэлчээрийн малаас хүнд дамжиж болзошгүй  өвчин зэрэг асуудлуудыг нухацтай хэлэлцэж дэд хөтөлбөрт нарийвчлан тусгах шаардлагатай заалтуудын талаар саналууд хэллээ.

Түүнчлэн НИТХ-ын дарга С.Амарсайхан "Бидний худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүнд натри, нитри, ханасан өөх тос их хэмжээгээр агуулагдсан. Хоол, нийтийн үйлчилгээний газрууд стандартын шаардлага хангахгүй байгаа. Олон хүн дамжин хэрэглэгдэж буй аяга, тавагнаас хеликобактери зэрэг өвчлөл эрс ихэссэн. Тиймээс тэргүүлэгчдийн хэлсэн саналуудыг хөтөлбөртөө нарийвчлан тусгах нь маш чухал. Мөн өргөн хүрээний дэд хөтөлбөрүүдэд салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын саналыг тогтмол авч тусгадаг байх шаардлагатай" гэдгийг онцлов.

Ийнхүү  "Хүн амын ахуй үйлчилгээ 2020" дэд хөтөлбөрийг НИТХ-ынТэргүүлэгчдийн хурлаар дэмжиж НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN