Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2018.04.12

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангай, Булганы нутаг, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Монгол Алтайн нуруу, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говь, талын нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13,14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангай, Бул...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN