НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид Хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэлтэй "тэмцэхээ" илэрхийллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид Хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэлтэй "тэмцэхээ" илэрхийллээ

2018.04.11

Нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочроон иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж, томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахад хүргэсэн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг "Хүчирхийлэлгүй хот" аяныг нийслэлийн хэмжээнд зарлан ажиллахаа мэдэгдэж байсан.

Өнөөдөр тус аяны хүрээнд НИТХ-ын  төлөөлөгч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга  Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон  төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах  төвүүдийн үйл ажиллагаатай очиж танилцлаа.

НИТХ-ын төлөөлөгчид Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр, Хүүхдийн тусламжийн төв, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай уулзан, үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тухайн байгуулагуудын ажлын тайлан мэдээлэл, тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлийг сонсож,  НИТХ-ын болон Хотын захиргааны  зүгээс шийдвэрлэж болох  эрх хэмжээний асуудлыг цаашид судлан хэрэгжүүлнэ гэлээ.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллагуудын хувьд төсөв хөрөнгө багатай, орон байрны хүрэлцээ хангалтгүй байдгийн улмаас төлөвлөсөн хэмжээндээ хүртэл  гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидод үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байгааг төлөөлөгчидөд учирлаж, байгуулагсданаас нь хойш анх удаа  НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид үйл ажиллагаатай нь танилцахаар тавуулаа хүрэлцэн ирсэнд талархаж байна гэв.

НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эдгээр байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад хувьд сэтгэл өвдмөөр, зүрх шимширмээр зүйл олон байдаг юм байна гээд цаашид хүүхэд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч болохоос өмнө урьчилсан сэргийлэх ажлыг явуулах, нэгэнт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд эмэгтэйчүүдэд төрийн үйлчилгээг зөв оновчтой, хүртээмжтэй үзүүлэх, хамгаалах байрыг норм стандартын хэмжээнд хүргэж өргөтгөх гэх зэрэг асуудлаар анхааран НИТХ-ын түвшинд асуудал болгон хэлэлцүүлж  ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: citycouncil.mn

Нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN