“Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт боллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

“Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт боллоо

2018.03.26

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж буй "Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт "Blue Sky” зочид буудлын Кристал танхимд боллоо.

Тус уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдууд, Ерөнхий консул, Олон улсын байгууллагын төлөөлөгчид болон хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын төлөөллүүд оролцсон юм. 

"Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг нээж Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэллээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ "Хүрэлцэн ирсэн Элчин сайдууд, суурин төлөөлөгчид болон сэтгүүлчид та бүхэнд талархал илэрхийлье. Энэхүү уулзалт нь Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчдийн газруудыг хэвлэл мэдээлэлтэй холбож өгөх, харилцаагаа улам өргөжүүлэх, мөн сэтгүүлчдийг төлөөлөгчийн газраас нь эх сурвалжаа авах, энэ бүх сувгийн нээхэд маш чухал үүрэгтэй, зөв зүйтэй арга хэмжээ боллоо" хэмээн онцлон тэмдэглэв.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монголын сэтгүүлзүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжил болон 10 жилийн зорилт, 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөгөө танилцуулав. Тэрээр 105 жилийн түүхтэй Үндэсний сэтгүүлзүйн салбар, 67 жилийн түүхтэй МСНЭ-ийн нэр хүндийг өндөрт өргөж, ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг хамгаалан хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтан ажиллагсад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх ашгийг тууштай хамгаалах, санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлж МСНЭ-ийн бие даасан, хараат бус, шинэ дэвшилтэд хөгжлийг авчрахын төлөө зорьж байгаагаа илэрхийллээ. Мөн элчин сайдууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарахад, МСНЭ гадаад харилцаагаа улам өргөжүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ боллоо гэдгийг тодотгосон юм.

"Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайд, Ерөнхий консул, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөллүүд зэрэг 30 гаруй зочид хүрэлцэн ирж, сэтггүүлзүйн салбар салбарын төлөөлөл бүхий 50 гаруй сэтгүүлчид, редактор, эрхлэгч нартай нүүр тулан уулзаж, санал солилцон, хамтын ажиллагааны таатай нөхцлийг эрэлхийллээ. Түүнчлэн хүндэт зочид Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар болон МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарт энэхүү уулзалтыг зохион байгуулж, урьсанд талархал илэрхийлж, Монголын сэтгүүлзүйн хамгийн сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаагаа улам өргөжүүлэх, хамтран ажиллах зэрэг олон асуудалд санал солилцлоо. "Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг уламжлал болгон жил бүр зохион байгуулах юм байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN