ХБНГУ-ын эрдэмтэн, ЕБС-ийн багш нарын зөвлөгөөн боллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын эрдэмтэн, ЕБС-ийн багш нарын зөвлөгөөн боллоо

2018.03.13

БСШУСЯ, НИТХ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөн өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд 3000 гаруй багш оролцож  байна.  Манай улс  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх "PISA" шалгалтад хэрхэн бэлтгэх, ОУ-ын боловсролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын  Потсдамийн  их сургуулийн доктор, профессор илтгэл тавилаа. Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож сургалтын талаарх үзэл баримтлал, техник технологи, итгэл үнэмшил соёлын үнэт зүйлс ч ихээхэн өөрчлөгдөж байгаа. Хөгжлийн шинэ нөхцөл шаардлагууд нь сургууль , багшийн хөгжлийн чиг хандлага,сурагчдын сурах  хэв маягт ч зайлшгүй өөрчлөлтийг шаардаж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Хүн болох багаасаа" гэсэн цогц хөтөлбөрийг тусгасан, олон ажлууд хэрэгжиж байгаа" гэлээ.

Манай улс  2014 онд УИХ-аар  батлагдсан 2024 он хүртэлх төрөөс боловсролын  талаар баримтлах бодлогын хүрээнд цөм хөтөлбөрөө  батлуулж  олон  улсад магадлан итгэмжлүүлэх юм. Үүний дараа  2021 онд "PISA" буюу эдийн засаг хамтын ажиллагааны  хөгжлийн байгууллагаас  зохион байгуулдаг  ОУ-ын боловсролыг зэрэгжүүлдэг шалгалтад орохоор болжээ. Энэ ажлын хүрээнд НИТХ-ын урилгаар  ХБНГУ-ын  Потсдамийн их сургуулийн доктор, профессор Бернд Меиер манай улсад хүрэлцэн ирсэн юм. Тэрээр өнөөдрийн зөвлөгөөнд "PISA-гийн дараах ОУ-ын боловсролын шинэ ойлголт сэдвээр илтгэл тавилаа.          

"PISA" -д хамрагдснаар тухайн улсын боловсролын стандарт ОУ-ын стандарттай хэрхэн дүйж байгаа эсэхийг  тодорхойлохоос  гадна  хамгийн сайн боловсрол эзэмшүүлж буй орнуудын боловсролын онцлог, нөгөөтэйгүүр бусад улс орнуудын сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт зөв шийдвэр гаргах нөлөөг үнэлэх боломжийг олгодог байна.

БСШУСЯ, НИТХ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN