Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018.03.07

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 07. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 21. Буд гараг.  Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй, шар нохой өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Авахуй
                          Суудал:
Төмөр

Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бизнесийн асуудлаас болж тавгүй байгаа бол бүх баримт материалыг нарийвчлан шалгаж, хамт олноороо хуралд. Өнөөдөр зөрчилтэй талуудыг хамт байлгах нь хэцүү байж болох ч бодол санааны ялгаатай байдлаас нь та санал зөрөлдөөнийг гол учгийг олно. Үгүй бол өөр уур амьсгал давамгайлах ба үүнээс болж ядарч эрч хүчгүй болно. Эсвэл элдэв зүйлээс болж сэтгэлийн дарамтанд орно. Өөрийн зөн совиндоо одоо дүгнэлт хийх гэж бүү хичээ. Уйтгартай нэгэн хэмийн цагийн хуваариас салж, сонирхолтой төсөл дээр ажилла. Гэхдээ хэт их ачааллыг өөртөө авах хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Найзтайгаа хууч хөөрснөөр таны сэтгэл санаа сэргэж мэднэ. Мөн өөртөө онцгой гэж бодсон хүнтэйгээ хоол идэхээр төлөвлө. Хангалттай олон төрөл зүйлийн дэг журам чиний өдрийн тэмдэглэлд багтсан байна. Ингэхийнхээ оронд ганцаардмал болон уйтгар гунигийн хязгаарлалтаа үгүй хий. Энд чиний хүссэн аливаа зүйлээ худалдаж авах боломж байна. Гэхдээ энэ нь үүнийгээ тэсвэрлэх дур хүсэл илүү сайн байвал биелэх боломжтой. Үүнд маш чухал хүч, аз жаргалын бодит байдал нь бизнесийн хамтрагчаас чинь мөнгө өгнө.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр төлөвлөгөө зохиож, шийдвэр гаргахад тохирсон цаг биш ба аль нь зөв үйлдэл болохыг танд гадарлахад хэцүү байх болно. Будлиулсан асуудлууд таныг гонсгор байдалд хүргэж болзошгүй. Зөрчилдөөнтэй нөлөөнүүд нь энэ цаг үеийн шинж тэмдэг юм. Удаан хугацааны амжилт нь өөрийгөө засах болон санхүүгээ бэхжүүлэх боломж олгоно. Одоо гарч ирж байгаа гол өөрчлөлтүүд нь магадгүй эерэг эсвэл сөрөг аль аль нөлөөтэй байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хүмүүстэй зөв харилцах нь өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлэх боломжтой болно. Өнөөдөр нөхцөл байдлыг гартаа авч хамт олон дотроо нэр хүндээ өсгөх боломж гарна. Танд саад болж буй хүн байсан ч хариуцлагатай, шинийг санаачлагч нэгэн болохоо харуулна. Үнэндээ хүндрэл бэрхшээл тулгарсан ч үүнээс асар их туршлагатай болно. Бусад хүмүүс таны дургүйг хүргэж, нэг талаар сорьж байсан ч тэднийг үзэн ядахын оронд өөрт тань нэг талаар амьдралын хичээл зааж байгаа хэмээн хүлээн ав. Оройн цагаар танилуудтайгаа уулзаж учрахад гайхалтай өдөр байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Бага зэргийн дарамттай байна. Ихэнхи арслангууд өнөөдөр халамжтай зангаараа бусдад туслахын тулд өөрийгөө гаргуунд нь хаяхад бэлэн байна. Ажлын байран дээр хов жив, явуулгаар дүүрэн байж магадгүй. Ажилдаа нягт нямбай ханд. Ямар нэг асуудал гарвал та амархан зохицуулах болно. Эсвэл ажлын талаар эрс шийд гаргана. Болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэдий та бусдад хор учруулахгүй гэж бодож байгаа ч бусад хүмүүс өөрөөр үзэх болно. Эрүүл мэндийн асуудлаас болж санаа зовно. Өдрийн цайны цагаараа явган алхаж, бие махбодь, ухаан санаагаа сэргээ.


ОХИН (8/23-9/22)

Шинэ санаачлагаа хэрэгжүүлэхдээ дэвшилтэт арга барил баримталснаар та сайшаагдах болно. Бүтээн босголт хийх мөн туршлага хуримтлуулах нь танд ээлтэй байна. Шинжлэх ухаан, гар урлалын чиглэлээр ажиллаж, төлөвлөсөн зорилгоо биелүүлэхэд таатай байна. Ихэнхи охиныхон ирээдүйгээ төсөөлөх чадвартай байна. Өнөөдөр зөрүүдлэх, болгоомжгүй байх нь аюултай. Аливаа зүйлд хөнгөн шийдвэр гаргавал урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Зүүд удахгүй биелнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны толгойд их зүйл эргэлдэж байгаа тул осолтой ажил эрхэлдэг бол аль болох тайвширч байж ажилдаа оч. Хэрвээ удирдах ажилтан бол хувийн асуудлаа эмхлээд гэрээ хэлцлээ барьж аваарай. Өнөөдөр ялихгүй мэт зүйл дараа нь чамгүй алдагдлын үүд хаалга болно. Таны тайван байдлыг алдагдуулсан зүйлээс салахын тулд хэсэг хугацаанд юу ч бодолгүй амар тайван сууж анир чимээгүйн газар тухал.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл санаа төвлөрч нарийн төвөгтэй зүйлд татагдах нь шинэ сонирхлыг дэмжсэн өдөр байхыг билэгдэнэ. Та нарийн мэргэжлээр сурч байгаа бол өнөөдөр амжилттай байна. Олон зүйлийн хариултыг ойлгож мэдэх хүсэл таныг сэтгэлийг эзэмдэнэ. Энэ нь ажлын газрын уйтгартай байдлаас залхааж, өөр чиглэлээр ажиллах, сурах хүслийг төрүүлнэ. Энэ талаар судлахын тулд та тусгайлан сургуульд орох шаардлагагүй. Интернэт эсвэл номын санд таны сонирхлыг татах олон мэдээлэл, ном байгааг ашиглаж сур.


НУМ (11/22-12/21)

Хэдийгээр өдөр тутмын ажил тань танд уйтгартай санагдаж болох ч шинэ ажил хайх эсвэл өөртөө сатаарах зав өгөх хэрэггүй. Од эрхэсийн байршил таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд төлөвлөгөө гаргаж, түүнийгээ хэрэгжүүл. Хэрвээ та илүү их мөнгө олж, түүнийгээ эргэлдүүлэхээр шийдсэн бол гэнэтийн их ашигт шунах хэрэггүй. Од эрхэсийн нөлөөгөөр та ажлын байр эсвэл шинэ салбараа тохижуулахад нэлээд их мөнгө зарцуулах бололтой. Иймээс та энэ нь эрсдэлтэй алхам байхыг тооцож томоохон худалдан авалт хийлгүй биеэ бариарай.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр мөнгөнд хэт их анхаарал тавьж, чамин гоё зүйл рүү хэт тэмүүлэх хэрэггүй. Мөн та өнөөдөр хайртынхаа сул талыг илрүүлэх болно. Од эрхэсийн нөлөөлөл таны бизнес ажил төрөлд түлхүү нөлөө үзүүлэх тул уг ажлаа дахин сайн нягталж үзэх хэрэгтэй байна. Хамтран ажиллагсад тань танд атаархаж хорлох гэж байгаа мэт санагдах ч энэ нь тэдний хэт их ачааллаас үүдсэн уур бухимдал байж мэднэ. Иймд эдгээрийг өөрийн цэвэр мэдрэмжээр ялгаж салгах шаардлага гарна.


ХУМХ (1/20-2/18)

Худалдаж авсан зүйлийг тань хүргэхэд саад гарч магадгүй. Эсвэл таны худалдаж авах гэсэн үйлдэл саадтай тулгарна. Санхүүгийн төлөвлөгөөгөө сайжруулбал ашигтай байна. Хайр дурлалыг ивээгч сугар гараг өнөөдөр таныг удирдах болно. Ойрын өдрүүдэд таны бусдын сэтгэлийг татах чадвар нэмэгдэх бөгөөд дур булаам байдлынхаа ачаар эргэн тойрныхондоо улам их хүндлүүлэх болно. Гэхдээ энэ үед эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийл.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийн хүсэл мөрөөдөл, таныг онцгой болгодог өдөр тутмын жижиг зүйлдээ анхаарлаа хандуул. Гэхдээ зорилгоо умарталгүйгээр өөрийн хувь заяандаа талархах хэрэгтэй. Сэтгэл зүйчдэд үзүүлснээр шинэ үзэл бодлоо нээн олж, хариуцлагатай болоход тусална. Хамгийн чухал нь юуг ч зөв буруу гэж шууд дүгнэхэд хэцүү бөгөөд гагцхүү хэрхэн хандахаас л шалтгаална. Өнөөдөр од эрхэсийн нөлөөгөөр ухаан санаа тань аливааг бүрэн ухамсарлахгүй байх ба энэ нь эрүүл ухаанаар сэтгэхэд үнэхээр хүнд байна. Үүний оронд хайр сэтгэл, хүсэл тэмүүлэлдээ анхаарлаа төвлөрүүл.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 07. Лхагва гараг. Билгийн тоол...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN