Мэндчилгээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Мэндчилгээ

2018.03.06

Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүссэн хэмээн  үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин  200 гаруй  жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс  хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар бэлэглэж, тэднийг нэгдэн нягтарахад гол нөлөө үзүүлсэн. 

Тэгвэл “Шинэ толь хэмээх бичиг” сонингоор эх сууриа тавьсан Монголын Үндэсний Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 105 жилийн хугацаанд үйл явдлыг мэдээлж, үнэн худлыг  танин мэдүүлж, уриалан дуудаж, удирдан  зохион байгуулж, ард түмний харилцах гүүр болж, амьдралд нь хөг нэмж, сэтгүүл зүйн үндсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна. 

Өнгөрсөн 105 жилийн хугацаанд тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевиз, кабелийн телевиз, богино долгионы FM радио, өндөр хурдны интернет дээр тулгуурласан цахим сэтгүүл зүй үүсч хөгжиж, Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.

Монголын Үндэсний сэтгүүл зүйн отгон салбар болох цахим сэтгүүл зүй, цахим сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбоо хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд мэргэжлийн ёс зүйтэй, оюуны өмчийг дээдэлдэг, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид ч иргэдийнхээ мэдэх эрхийг хангах,  сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд зохион байгуулж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж ажиллах болно.

Эрхэм сэтгүүлч нөхөддөө Монголд Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.

 Үзэг нь хурц, үг нь үнэн, үйлс нь өөдрөг байх болтугай.

Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү

Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх би...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN