Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ

2018.03.05

БСШУСЯ-наас "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаа. Энэ гуравдугаар сарын 1-нд эхэлсэн арга хэмжээ 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргаж буй. Ийн хөдөлгөөнд орсон музейнүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл гишгэх зайгүй байсан нь иргэд энэ мэтчилэн соёлын амьдралд ач холбогдол өгдөг хэвээр байгааг харууллаа. Ингээд амралтын өдрийн сурвалжлагаа танд хүргэе.

“БОГД ХААНЫН ОРДОН МУЗЕЙ" ХЭЗЭЭ Ч ИЙМ ОЛОН ХҮНД ҮЙЛЧИЛЖ БАЙСАНГҮЙ

Богд хааны ордон музейн бүртгэл мэдээллийн санч Т.Гүнчин-Иш:

Нээлттэй өдөрлөг зарлагдсанаас хойш өдөрт дунджаар 4000-аас дээш хүн музейг зорин ирж байна. Жирийн үед жилд 45.000 гаруй хүн манай музейг үзэж сонирхдогоос тал хүрэхгүй хувь нь бюу 20.000 гаруй нь монголчууд, үлдсэн нь гадны жуулчид байдаг. Энэ өдрүүдэд музей үнэгүй гэдгийг олон нийтэд хүртээмжтэй хүргэж чадсанаар маш олонд хүнд бид үйлчиллээ. Зохион байгуулалтын хувьд илүү анхаарлаа хандуулах шаардлагатай ч мөн тулгарч байна. Хүн оруулах хэсэг дээр 10-аад хүн ажиллаж байгаа ч хүмүүсийн “оочер” дараалалыг зохион байгуулахад үнэхээр хүрэлцэж чадахгүй байна. Үнэндээ ийм их хүн музейг зорин ирнэ гэж тооцоолж байсангүй.

Музей үзэж буй хүмүүсийн ихэнх нь сурагчдаа дагуулсан багш нар, үр хүүхэд, ач зээгээ хөтөлсөн аав ээжүүд байсан юм. Тэд ирээдүй хойч үеийнхэндээ түүх соёл, өв уламжлалаа танилцуулж, нэг өдрийг соёлын амьдралд зориулж байгаадаа тун ч сэтгэл хангалуун байгаагаа хуваалцаж байсан юм.

ҮНЭГҮЙ ҮЗҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ТОМ БУЯН БОЛЖ БАЙНА

Нийслэлийн 6-р дунд сургуулийн 4б ангийн багш н.Болормаа:

-Сурагчдадаа музей үзүүлж, оюуны мэдлэг, соёл уламжлалыг таниулсандаа баяртай байна. Бид зүгээр үзээд өнгөрөхийг хүссэнгүй. “Өсвөрийн сурвалжлагчид” аянг өрнүүлж, хүүхэд бүр тэмдэглэл хөтөлсөн. Түүхэн хүмүүсийн талаарх мэдлэгээ тэлж, тэд ямар эдлэл хувцас хэрэглэдэг байсныг мэдэж авсан нь өнөөдрийн бидний аялалын хамгийн сонирхолтой өнцөг байлаа.

-Музей үзэхсэн гэж боддог байснаас үнэндээ ирж байсангүй. Өнөөдөр үзэж байгаагүй зүйлээ үзлээ. Үнэгүй үзүүлж байгаа нь маш их буян болж байна. Өнөөдөр их хүмүүс байсан учраас тухтай сайн үзэж чадсангүй. Дараа заавал ирж тухтай үзнэ ээ.

-Түүх соёлтойгоо танилцаад, үр хүүхэддээ энэ сайхан музейг үзүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Хүүхдүүдээ соёл уламжлалаа мэдэж байг гэдэг үүднээс зорьж ирж үзлээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ 9900 ГАРУЙ ХҮНД ҮЙЛЧИЛСЭН ТООГООР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Монголын үндэсний музейн ахлах тайлбарлагч М.Мөнгөнцэцэг:

Музейн нээлттэй өдөрлөгийн хүрээнд үнэгүй үйлчлүүлж байгаагаас шалтгаалаад өмнөх 2 жилийг бодоход ачаалал ихтэй байна. Гуравдугаар сарын 1-ний өдөр 4000 гаруй хүн манай музейгээр үйлчлүүлсэн бол гуравдугаар сарын 2-нд ачаалал нэмэгдэж 9900 гаруй хүн үзсэн тоон мэдээлэл гарсан. Өдөрлөгийн хүрээнд "Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн, “Бийрээр амьдарсан түүх” уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Ер нь ийм арга хэмжээ зохион байгуулж байх хэрэгтэй юм байна гэж бид үзэж байгаа. 

ТҮҮХЭН ОЛДВОРУУД ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ БАЙЛАА

-Өмнө нь музей үзэж байгаагүй. Нээлттэй өдөрлөг, үнэгүй гэсэн учраас амралтын өдрөө үр хүүхэдтэйгээ их сайхан өнгөрүүллээ. Түүхэн олдворууд нь хамгийн сонирхолтой байлаа.

-Хүүхдүүддээ үндэсний музейг үзүүлье гэж бүр зорьж ирсэн. Гэвч хүн маш ихтэй байсан болохоор түүхэн зургуудыг нь л үзүүллээ. Тайлбарлагч хүрэлцэхгүй байна лээ. Дараа ирж тухтай үзнэ дээ.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГЭЭР ӨДӨРТ ДУНДЖААР 2500 ХҮН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

Чойжин ламын сүм музейн тайлбарлагч Ц.Хандмаа:

-Музейн нээлттэй өдөрлөг эхэлсэнээс хойш буюу гуравдугаар сарын 1-нээс өдөрт дунджаар 2500 хүн үйлчлүүлж байна. Өнөөдөр 3 дахь өдөр нь. Хүмүүсийн тоо саарахгүй байна. Нэг цагт 200-250 хүн музейг үзэж сонирхсон гэсэн статистик гаргасан. Манай Чойжин ламын сүм музейг хүмүүс ихэвчлэн түүхэн талаас нь сонирхон ирж байна. Мөн ур хийцийг нь бас онцлон сонирхож байна.

ХҮҮХДҮҮДЭД ХҮМҮҮЖИЛ ОЛГОЖ БАЙНА

-Би Дорноговь аймгийн хүн. Холоос зорин  ирж үзлээ. Ач хүүтэйгээ энэ сайхан түүхэн музейг үзсэндээ сэтгэл хангалуун байна.

-Cайхан байна. Үнэгүй үйлчилж олон нийтийн хүртээл болгож байгаад баяртай байна. Музейн үзмэрүүдэд жаахан арчилгаа хэрэгтэй болсон байх гэмээр хуучирсан санагдлаа.

-Чойжин ламын музейг бага байхдаа үздэг байсан. Сая үзсэн, арай өөр мэдрэмж төрж байна. Бага байхад ойлгодоггүй байсан зүйлсээ хүүхдүүддээ тайлбарлаж өгөхөд маш их сонирхож байна лээ. Жишээ нь, тамын зургуудыг тайлбарлахдаа хүн муу зүйл хийвэл ийм газар очдог гэхэд их ойлгож, сонирхож байна. Энэ мэт хүмүүжлийн ач холбогдол ч их байна.

Сурвалжилсан Т.Батцэнгэл

Улаанбаатар хот. 2018.03.03

БСШУСЯ-наас "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион б...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN