“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайзнаа амиллаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайзнаа амиллаа

2018.03.05

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид “Шивээ Хиагт” дуурийг дахин тайзнаа амилууллаа. Анх 1971-12-12-ны өдөр Дуурийн театрын тайзнаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар тоглогдож байсан энэхүү дуурь 47 жилийн дараа ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна. Бидний ирээдүй залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой бүтээл гэж үзэж “Эх орончдын өдөр”-өөр шинээр сэргээн тавьж, ингэхдээ анх удаагаа концертын хэлбэрээр толилуулж буй нь энэ юм.

Ардын хувьсгалын анхны түүхэн үйл явдлыг илэрхийлэн мөнхөлсөн хөгжмийн энэхүү томоохон бүтээл нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл юм.  

  Дуурийн түүхэн үйл явдал Ардын хувьсгалын анхны өдрүүдэд журамт цэргүүд Шивээ Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлж, хувьсгалын анхны баатарлаг дуу “Шивээ Хиагт”-ыг зохиосон түүхэн үйл явдал дээр тулгуурлаж, харийн түрэмгийлэгчидтэй эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө жирийн малчин ардууд хэрхэн тэмцэж буй халуун эх оронч үйл явдлыг гол дүрүүдээрээ үзүүлсэн байдаг.             

  

“Шивээ Хиагт” дуурийн онцлог нь  Ардын хувьсгалын анхны үйл явдлыг илэрхийлсэн хөгжмийн томоохон бүтээл төдийгүй, ард түмний чин зоригт хүү, жанжин Д.Сүхбаатарын дүрийг анх удаа дуурийн урлагийн тайзнаа гаргасан явдал юм. Мөн түүний ард түмэндээ хандан  шинэ Монголын ирээдүйн чигийг заасан алдарт гэрээслэл энэхүү дуурьд дуулагддаг.

Монгол Ардын Нам дэмжлэгтэйгээр тайзнаа дахин амилуулсан гурван бүлэг таван үзэгдэлт энэхүү дуурийг БСШУСЯ-наас бүрэн хэмжээгээр сэргээж Улсын баяр наадмын үеэр нийт ард түмэнд толилуулах зорилтыг тавьжээ ажиллаж байгааг БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр энэ үеэр дуулгалаа. 

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид “Ш...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN