Ш.Гүрбазар: “Хөх тойрог” төслийн гол баатар нь ард түмэн
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Ш.Гүрбазар: “Хөх тойрог” төслийн гол баатар нь ард түмэн

2018.02.28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар “TV2” телевизтэй хамтран “Хөх тойрог” шинэ төсөл эхлүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Уг төслийн хүрээнд хувь заяаны эрхээр төөрөлдсөн эх үр, ахан дүүс, ураг саданг уулзуулах, амьдралын баялаг намтартай хүмүүний тухай өгүүлэх, дэлхий даяар тархан суурьшсан Монгол түмний түүхийг сэргээх зэрэг өргөн агуулга, сэдэв бүхий нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх юм.

Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, “Би Монголын телевизийн урлагт 40 жил зүтгэхдээ ууган телевиз болох МҮОНТ-д 39 жилийг өнгөрүүлсэн. Тиймээс хамгийн отгон телевизийн өрхийг таталцаж, 40 жилийн туршлагаасаа хуваалцах, хамтран ажиллах хүсэлтэй байсан юм. Энэ хүсэл маань өнөөдөр биелэлээ оллоо. Миний бие “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” зэргээс эхлээд ихэвчлэн иргэн, хувь хүнд чиглэсэн нэвтрүүлэг хийдэг. “Хүн бол ертөнц хэмээх хөх тойрогт бидэрч яваа тайлагдашгүй их бодьгал юм” гэх алдартай үг бий. Тиймээс Монгол хүний философи, түүний намтар түүхийг харуулсан нэвтрүүлэг хийх хүсэл тээж явсан юм. Тиймээс “Хөх тойрог” хэмээх төслийг эхлүүлэх боллоо. Энэ төслийн гол баатар, зохиогч нь ард түмэн юм. Тиймээс ард түмнийгээ бидэнтэй хамтран ажиллаж, өөрийн түүх, нандин гэсэн бүхнээ бидэнтэй хуваалцаасай гэж хүсч байна. Бид таны түүхийг хүмүүст хүргэх болно” гэв.

“ТВ2” телевиз үйл ажиллагаа явуулж эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч ОХУ, БНХАУ, БНСУ-ын телевизүүд болон “Fremantle Media” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлж чаджээ. Хамтын ажиллагаатай гадаадын телевизүүдийн зүгээс нүүдэлчин ахуй соёл, түүнээс улбаатай нүүдэлчин хүмүүсийн хувь заяаны талаар нэвтрүүлэг бэлдэхийг санал болгосон байна. Энэ дагуу "TV2" телевизээс Хөх тойрог” нэвтрүүлэг бэлтгэх саналыг Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар болон Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор Д.Өлзийбаатар нарт хүргүүлжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ТЕГ, ГХЯ, Үндсэний архивын газар, Гадаад улсуудад суугаа Монголын Элчин сайдын яамд хамтран ажиллана гэдгийг “ТВ2” телевизийн Ерөнхий захирал Д.Энхтуяа дурдсан юм.

Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор Д.Өлзийбаатар, “Монгол бол ОХУ, БНХАУ хэмээх хоёр том гүрний дунд байдаг жижиг орон гэх ойлголт олон нийтэд түгээмэл байдаг. Гэхдээ Монголын түүх дэлхий нийтийн түүхтэй шууд холбоотой байдаг. Бид аугаа түүхтэй, баялаг уламжлалтай, асар их соёлын өв тээсэн ард түмэн. Энэ бүхнээ дотоодын хийгээд олон улсад таниулах зорилгоор “Хөх тойрог” төслийг хэрэгжүүлэх болсон юм” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбаз...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN