Иргэдийн газрын маргааныг 21 хоногт багтаан шийдвэрлэнэ гэв
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Иргэдийн газрын маргааныг 21 хоногт багтаан шийдвэрлэнэ гэв

2018.02.12
НИТХ-аас “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан өнгөрсөн сарын 22–нд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан “Газрын харилцаа” сэдэвт хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэллээ.

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 22-нд “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт 520 гаруй өргөдөл гомдол ирүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээс ирсэн гомдол, саналыг ангилсан. Нийслэлийн газрын албатай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийн хурал зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Нийслэлийн Ажлын албанд нийт 521 өргөдөл гомдол ирсэн. Хэлэлцүүлгийг СТӨ-нд зохион байгуулж байх явцад 92 өргөдөл, нийтдээ 613 санал, гомдлыг хүлээж авсан. Түүнийгээ агуулга, хэлбэрээр нь ангилахад газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргаан ихэнх хувийг эзэлж байгаа нь харагдаж байна. Үүнээс гадна газрын албаны алба хаагчид, дарга нарын ажлын зохион байгуулалт иргэдийн санал, гомдлыг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон ажилчдын ёс зүй, харилцаа, мэргэжлийн ур чадвар зэрэгтэй холбоотой гомдол ч их байна” гэлээ.

Өнгөрсөн жил 34949 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авчээ

Нийслэлийн газрын албанд өнгөрсөн жил 34949 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авчээ. Үүнээс 30 мянга гаруйг нь шийдвэрлэсэн бол 4249 өргөдөл, гомдол нь шийдвэрлэх шатандаа явж байгаа юм байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 28 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах, 25 хувийг эрх шилжүүлэх, 16 хувийг зориулалтын талбайн хэмжээг өөрчлөх, 10 хувийг эрх баталгаажуулах, 10 хувийг газрын маргааны асуудлыг шийдвэрлэх, 11 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа, бүртгэх, хасуулах үйлчилгээ авах хүсэлт эзэлжээ.

С.Амарсайхан: Байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй

Энэ уулзалт зөвлөгөөний үеэр НИХТ-ын дарга С.Амарсайхан нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нарт хандаж үг хэллээ. Тэрбээр “Улс төрийн оноо авах байдлаар асуудалд хандаж болохгүй. Үүнээс болж нийслэл өнөөдөр ямар байдалд хүрээд байгааг анхаарч, алдаа оноогоо засах хэрэгтэй. Энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Мөнгө төлж хэн нэгний үг, С.Амарсайханы амыг хааж болно оо, Э.Болорчулуун аа. Гэхдээ ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй шүү. Өнгөрсөн сард болсон хэлэлцүүлгийг зохион байгуулахад иргэдийн санал гомдол болон газрын албаны ажилчин, алба хаагчтай холбоотой, зарим нэг өмчийн албын албан тушаалтнуудтай холбоотой иргэдийн санал, гомдлыг тэр чигээр нь боомилсон. Өнөөдөр байгаа нөхцөл байдлыг далдалдаг, байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй” гэв.

НИТХ-аас “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг сана...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN