Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...

2018.02.12

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 27. Сумъяа гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.

                          Барилдлага: Рашаан 
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
                          Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бичиг цаасаа эмхэлж цэгцлэх гэх мэт ажил танд овоорох өдөр. Амьдралын энгийн сайхныг мэдрэхийн тулд өдрийн хоолоо дотны хүнтэйгээ идэж, их ажлын эрч хүчээ олж ав. Ажлын уур амьсгал нилээн ширүүн байх тул та хэн нэгний ажлын нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг анхаарахгүй өнгөрүүлж болохгүй. Бусадтай маргалгүй, үйл хөдлөл бүрд анхааралтай бай. Өөрийн дотоод сэтгэлийнхээ шинэ санааг сонсож үйл хөдлөл болгоход бэлэн бай. Хэрвээ та өөрийн зан ааш чиг хандлагаа өөрчлөхөд бэлэн бол бусад хүмүүс ч бас өөрчлөгдөж чадна. Аз жаргалтай шийдвэр үр дүнг авчирдаг.


ҮХЭР (4/20-5/20)

Зан чанар тань эрч хүчтэй байгаа ч ажлын хэлэлцүүлэгт болгоомжтой байгаарай. Од эрхэс таныг бизнесийн болон хувийн чанартай олон шинэ танилтай болохыг онцолж байна. Удаан хугацааны турш зорьсон зорилт, хүсч байсан мэргэжлээ эзэмших бололтой. Сайн бодож ярихгүй бол та дотны найз нөхөд болон хэн нэгнийгээ гомдоож мэдэхээр байна. Эрч хүчээ сэргээхийн тулд богино хугацааны завсарлагуудыг авч байхыг хичээгээрэй. Гэсэн ч дүрэм журам удирдамжийг дагаж байгаа эсэхээ сайн бод. Зарим үхэрүүд улс төрд орж өөрчлөлт хийхийг хүсэх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хэрвээ та гэртээ ямар нэг өөрчлөлт хийхээр шийдсэн бол энэ ажлаа өөр хүнээр хийлгэх гэсний хэрэггүй. Өөрийн гараар хийж тухай бүрт нь шийдвэр гарган хийж чадвал үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Таныг дэмжиж буй хүмүүстэй ярилцаж шийдвэртэй алхам хий. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл тавих нь ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү өндөр хүүтэй байж болно. Тиймээс бодит төлөвлөгөө гарга. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны үнийн хэт хэлбэлзэл бусдын мөнгөөр аз туршсан хэрэг болж болох юм.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хайртай хүнийхээ асуудлыг шалтаг болгох гэсний хэрэггүй. Өөдгүй хүмүүсийн муу заль мэхнээс сэрэмжил. Та өнөөдөр зарим хүмүүсийн эсэргүүцлээс болж бухимдаж уурлах байх. Таны ухаалаг сонголт бол саад бүхнийг даван гарах бүтээлч арга замыг эрэлхийлэх явдал. Танд ажлын нөхцлийн талаар ямарваа санаа бодол байвал дээд албан тушаалтандаа одоо хэлэхэд хамгийн тохиромжтой. Тэд таны санаа бодлыг хүлээж авна. Хайртай хүнээ үдшийн романтик зоогонд урь. Гэнэтийн бэлэг түүнд барьж, сэтгэлийг нь хөдөлгөөрэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Өөрийн бодол санаагаа цэгцэлж, дотоод хүнээ сонсох цаг иржээ. Аж байдал тань аюултай байна. Учир нь та түгшүүр, стрессийг ихээр мэдэрнэ. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх төдийлөн өндөр хөлстэй биш, санхүүгийн зөвлөх олж чадвал санаа зовоосон асуудлаа даван туулж чадна. Өөрийн мөнгөө дахин зохион байгуулах төлөвлөгөө гарга. Ялангуяа таны зээл, санхүүгийн тооцоонууд шаардлага хангахгүй бол. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ сөргөлдөхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлд санаа зовж байвал тэд таныг бүр ч илүү уурлуулах болно.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр маш их ажилтай байх бөгөөд танд амрах ч зав олдохгүй ачаалал ихтэй байх болно. Хүмүүсийн танд найдаж үлдээсэн ажлыг гүйцээж бусад ажлыг түр хойш нь тавьж өөрийгөө амраа. Өглөөнөөс эхлээд л цовоо сэргэлэн байж чадвал гайхалтай үр дүнг авчрах болно. Өдрийн хоолны завсарлагаагаар л түр амрах боломж гарах бололтой. Хайр дурлал мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг хариу өгөх боломжгүй байна. Хэрвээ та өөрийн хийж буй зүйлдээ сайтар анхаарлаа төвлөрүүлж чадвал таны амьдрал илүү амар болох болно. Бусдын зөвлөгөөг авах гэж яарах хэрэггүй. Хариултыг өөрөөсөө олохыг хичээ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Хэлэх үгээ цэгнэ. Давуу байдлаараа бүү бардамна. Таны энергийн түвшин маш өндөр байгаагаас гадна хэрэв ойрд бие тань тавгүйрхэж байсан бол өнөөдөр сайжирна. Харин та өдөр бүр дасгал хийдэг хуваарь байхгүй бол одооноос гаргаж, хийж эхлэх нь зүйтэй. Хайр дурлалын харилцаа сайнтай муутай тулгарах бөгөөд энэ нь таныг энэ харилцааны үнэ цэнэ юу болох, зарим нэг зүйлээс татгалзан байж хадгалсаар үлдэх хэрэгтэй эсэх зэргийг ухааруулж, шийдвэр гаргахад хүргэнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Олон нийт, улс төрийн ажилд тохиромжтой өдөр. Ойлгомжгүй байдалд орвол бүү сандар хэдэн өдрийн дараа хариулт тун энгийнээр тодорхой болно. Хэрүүл маргаан нилээд гарах бололтой, Асуудлыг бүү дуугүй өнгөрүүл. Учир шалтгаан нь юунд байгааг ялгаж салга. Хэрэв боломжтой бол оюуны аль ч хэлбэрийн ажлаас зайлсхий. Эсрэг тохиолдолд хийсэн бүх юмаа өөр өдөр дахиад хийхэд хүрнэ.


НУМ (11/22-12/21)

Орлого, нэр хүнд өснө. Орж ирж байгаа мөнгийг боловсролд зориулж, үл хөдлөх хөрөнгө худалдаж ав. Мөрийтэй тоглоом таны баяжих гэсэн санааг биелүүлэхгүй. Та их хэмжээний мөнгө алдах болохоор урьдын хэв маягаараа амьдарч чадахгүйд хүрнэ. Түргэн баяжих гэж горьдсоны хэрэггүй. Бүх зүйлд өөрийн үзэл бодолтой бай. Нэмэлт ажил ихээхэн ачаалал нэмж, эрүүл мэндийг тань хохироохоор бол төлөвлөгөөгөө эргэн сөхөж засварлах нь зүйтэй.


МАТАР (12/22-1/19)

Хүчтэй, урам зоригтой ажлаа хийж эхэлнэ. Ажлын ахиц дэвшилд та сэтгэл хангалуун байна. Дотоод төлөвлөгөө, шинэлэг санаагаа сайтар нууцал. Та гэнэтийн санал хүлээж авах бололтой. Ирсэн саналыг сайтар бодож үзэх хэрэгтэй. Түүнд таны амьдралд өөрчлөлт шинэчлэлийг оруулж чадах эсэхийг тодруулж судал. Хэт их хөөрсөн яаруу сандруу байдал танд дарамт өгөхөөс гадна биеийн амрыг харах гээд байдаг занд сургаж магадгүй. Тиймээс та хожим өөрийн санхүүгээ хоосолж болзошгүй аюулаас болгоомжил.


ХУМХ (1/20-2/18)

Өөрийн хийсэн сонголтондоо хариуцлага хүлээ. Цагийн хуваарь тань ийшээ тийшээ явах ирэх гэх мэтээр дүүрэн завгүй байна. Та урьдчилан бэлдсэн бол үүнд түүртэхгүй. Ихэнхи хумх санхүүгээ тогтвортой бас сайн зохион байгуулах хэрэгтэй байгаагаа олж харна. Гэхдээ энэ нь таныг сэтгэл санаагаар унагахыг зөвшөөрөх хэрэггүй. Та дахин сайн бодож санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах тал дээр анхаарч чадна. Бүх зүйлийг учир шалтгаан болоод үр дүн талаас нь харж шийдэж байхыг танд зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэсийн нөлөөг өөрийн дотоод авьяас чадвараа нээн илрүүлэх, өөрийн дотор байгаа зүйлээ гадагшлуулахад зориул. Санхүүгийн асуудал, өмч хөрөнгөтэй тань холбоотой үл ялиг саад гарч болзошгүй. Өөр чухал өсөн нэмэгдэх боломж байж л таараа. Хойшлуулшгүй чухал зүйлсийг худалдаж ав. Ялангуяа санхүүгийн зах зээл дээрх үнэт цаас. Хол газар явахыг өнөөдөртөө тэвч. Замын санаандгүй саад хар ул мөрөө гүн үлдээх магад. Залуу загасын ордныхон бичгийн хэргийн асуудал эсвэл сурах мэдэх үйлсдээ онцгой анхаар.


Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллы...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN