Нийслэлийн зарим сургуулийн сурагчдыг хичээл тарах үед нь автобусаар хүргэнэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Нийслэлийн зарим сургуулийн сурагчдыг хичээл тарах үед нь автобусаар хүргэнэ

2018.02.09

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран олон дүүрэг дамжин алслагдсан зайнаас сургуульдаа явдаг Сонгинохайрхан Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх ерөнхий боловсролын нийт 7 сургуулийн 484 гаруй сурагчдыг хичээл тарах үед нь гэрт нь хамгийн ойр цэгт нийтийн тээврийн 13 чиглэлийн автобусаар хүргэж үйлчлэх ажлыг энэ сарын 05-15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион явуулж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 12, 9, 65, 107 дугаар сургуулиуд, Баянзүрх дүүргийн 44, “Амгалан цогцолбор” сургуулиудаас нийтийн тээврийн 13 чиглэлийн автобус сурагчдыг үнэ төлбөргүй хүргэж үйлчлэх юм.

Дээрх чиглэлүүдийн хүүхэд тээвэрлэх автобус нь тухайн өдрийн 19:30-20:00 цагийн хооронд автобусны зогсоол болон ойролцоо зайнд 10-15 минутын хугацаатайгаар зогсож, сурагчдыг хүлээх нөхцлийг бүрдүүлэх юм. Иймд уг хүүхдийн автобусыг сонгон үйлчлүүлснээр эцэг эх, асран хамгаалагч та өөрийн цаг зав, шатах тослох материалаа хэмнэхээс гадна хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Автобусны маршрутыг зургаар үзүүлэв.

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулийн о...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN