Нярай хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Нярай хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

2018.01.31

Нярай хүүхдийг усанд оруулах

Нярай хүүхэд том хүүхдүүд шиг амархан халтартаад байдаггүй боловч усанд тогтмол оруулж цэвэр байлгах нь маш чухал ач холбогдолтой юм. Нярайн арьсны хамгаалах үүрэг бусад насныхантай харьцуулбал сул байдаг тул амархан үрэвсэж гэмтэх хандлагатай байдаг.

Нярай хүүхдийн арьс арчилгааны хамгийн сайн зүйл бол буцалгасан бүлээн ус. Зориулалтын бус саван ванны хөөс зэрэг нь хүүхдийн арьсыг хуурайшуулдаг, зарим хүүхдэд харшил өгдөг. Хүүхэд усанд орох үед нүцгэн байх учраас даарахааргүй дулаан байх хэрэгтэй.

Хүүхдийг усанд оруулах нь цэвэрлэх, арьс нурахаас хамгаалахаас гадна хүүхдийг сэргээх ач холбогдолтой.

Усанд оруулахад анхаарах зүйлс:

  • Хүүхдийн биеийн халуун хэвийн байх
  • Өрөө тасалгаа дулаан байх ба өрөөний температур +22, +23 хэм байна.
  • Хүүхдийг хооллосноос хойш нэг цагийн дараа усанд оруулах нь тохиромжтой.
  • 37-с 38 хэмийн цэвэр ус, хүүхэд дутуу төрсөн буюу жин багатай бол 37 хэм байна.
  • Тохойгоо дүрэн шалгасан бүлээн усанд хүүхдээ нүцгэлээд гараараа барьж оруулан түргэн зөөлөн хөдөлгөөнөөр угаана. Охин хүүхдийн бөгсийг заавал урдаас хойд талруу нь угааж цэвэрлэнэ.
  • 1 сар хүрээгүй хүүхдийн хүйн шарх бүрэн гүйцэд төлжөөгүй байдаг тул хуурай болтол сайтар хуурайшуулах хэрэгтэй.
  • Хүүхдээ уйлуулж айлгахгүйн тулд ярьж саатуулан, угаалгаа сул гараар хийнэ. Хүүхдийг угаасны дараа цэвэр усанд булхах ба энэ нь угаасан уснаас бага хэмтэй /36 хэм бүлээн/ байна.
  • Хүүхдийг уснаас гарангуут хуурай алчуураар ороон авч, толгойноос хөл хүртэл хуурайшуулж арчина. Ялангуяа хүзүүний нугалаас, Цавь, гарын алга % хурууны завсар /нярай хүүхэд голдуу гараа атгасан байдаг/зэргийг сайн арчиж хатаахгүй бол амархан нурна. Хүүхдийг аль болох түргэн хувцаслах буюу өлгийднө. Малгай өмсгөхөө мартаж болохгүй шүү


Утлага эмчилгээ

Утлага эмчилгээг эмчийн заалтаар хийнэ. Үүнд:

1.  Амьсгалын дээд замын архаг үрэвслүүд, Хатгаа, бронхит, багтраа, амьсгалын замын чөлөөлөх мэргэжлийн /тоосжилт/ өвчнөөс сэргийлэх зорилгоор хийнэ.
2.    Амьсгалын дээд замын өвчний үед
3.    Амны хөндийн хурц ба архаг үрэвслүүд
4.    Дунд чихний ба хамрын хөндий, хамар орчмын хөндийнүүдийн үрэвслүүд
5.    Амьсгалын замын, томуу томуу төст өвчнүүдын үед
6.    Төвөнх залгиурын үрэвсэл гэх мэт өвчнүүдын үед хийнэ.

Утлаганы ерөнхий үйлчилгээ: Амьсгалын дээд замын салстаар шууд нэвчиж, тухайн газрын цусны судас, эд эсэд үйлчилдэг. Салстыг шингэрүүлж гадагшлуулах, амьсгалын замыг чөлөөтэй болгох, гөлгөр булчинг тэлэгдүүлэх, шарх эдгэрүүлэх, нөхөн төлжилт сайжруулах үрэвсэл шимэгдүүлэх зэрэгт тухайн эмийн бодисын үйлчилгээнүүдийг үзүүлнэ.

Утлагыг: Нэг удаад 5-15 минутаар, курс эмчилгээг 5-20 удаа өдөр бүр ба өнжөөд хийнэ. Зарим тохиолдолд өдөрт 2-3 удаа хийж болох бөгөөд эмчийн заавраар хийнэ.

Жишээ нь: Nobivent, Budesanob гэх мэт эмүүдыг голчлон хэрэглэж байна.

Утлага хийж болохгүй заалт:

1.    Тухайн хүнд харшилтай эмийн бодисоор хийхгүй.
2.    Уушги хийгээр дүүрэнгэ, уушигний гялтан хальс цоорсон
3.    Уушгинаас цус алдаж байгаа ба цус алдах эрсдэл бүрдсэн үед, уушгиний сурьеэгийн хөндий үүссэн үед, зүрхний шигдээс цусны даралт ихдэх өвчний 2, 3-р зэргийн үед, зүрх судасны дутагдлын 2, 3-р зэргийн дутагдлын үед, дотор чихний үрэвсэл, уушгиний хурц үрэвсэл, дүлий хүмүүст, хамрын хөндийн эд эсийн хантигаршилын үед, ойрхон олон унадаг өвчинтэй хүмүүст хийхийг хориглоно.

Зөгийн балтай татлага 

Зөгийн балтай татлага нь: Хэсэг газрын мэдрэгжүүлэлт, цусны урсгалын эргэлтийг сайжруулснаар үрэвсэл дарж өвчин намдаах, цэр ховхлох, халуун бууруулах, амьсгаадалт намдаах зорилготой.

Заалт: Даралт ихсэх өвчин, хүзүү сээр бүсэлхийн нурууны остеохондроз, уушги гуурсан хоолойн үрэвсэл, ханиалгах цэр ховхрохгүй байх үед хийнэ. Ялангуяа бага насны хүүхэд цэрээ гадагшлуулж чадахгүй үед илүү үр дүнтэй байдаг.

Эсрэг заалт: Зүрх судас болон уушгины хурц дутагдал, хэсэг газрын ил шарх, арьсны идээт үрэвсэл, халууралт, хорт хавдрын үед хийхийг хориглоно.

Зөгийн балтай татлага эмчилгээг хүүхдэд утлага эмчилгээтэй хавсарч хийвэл хүүхдийн биеийн байдал сайжрахад илүү үр дүнтэй.

Анхаарах зүйл: Хүүхдээ зөгийн балтай татлага хийлгэсний дараа тайван байлгаж, дулаан дааруулахгүй, сайн унтуулж амраах, амин дэмээр баялаг, тэжээллэг хоолоор хооллож асаргаа сувилгааг сайн хийж өгвөл хүүхэд богино хугацаанд эдгэрнэ.

Зөвлөмж гаргасан:  Х.Цогзолмаа, Ө.Отгончимэг, Э.Эрдэнэтуяа,   Ж.Нарантуяа, Ц.Орхонтуул

Амьсгалын дээд замын архаг үрэвслүүд, Хатгаа, бронхит, багтраа, амьсгалын замын...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN