60 тэрбумын "эзэн" давж заалдах шатны шүүхэд ялагджээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

60 тэрбумын "эзэн" давж заалдах шатны шүүхэд ялагджээ

2018.01.13
Өнгөрөгч 2017 оны дуулиануудын нэг бол "60 тэрбумын хэрэг" гэж ойлгож болох. Төрийн албыг мөнгө төгрөгөөр худалдах тухай Ц.Сандуй нарын ярианаас болж нийгэмд МАН-д итгэх итгэл нэг хэсэгтээ унасан. Үүнээс болж МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, Ж.Эрдэнэбатын засгийн газар огцрохдоо тулсан гэж хэлж болно. Энэ бүхний дараа "хэргийн эзэн Ц.Сандуй" НИТХ-ын дарын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээрээ огцорч, усанд хаясан чулуу шиг хуралдаа ч суухгүй сураггүй алга болсон.

Гэвч мань эр чимээгүй суусангүй. Өөрийн "гар хөл" болсон НИТХ-ын төлөөлөгчид болох Ж.Батсайхан, Т.Цэрэнноров нараар дамжуулан "НИТХ-ын дарга С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилсон хурлын шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү” хэмээн шүүхэд гомдол гарсан аж. Харамсалтай нь эрх мэдэл албан тушаалдаа шүүхийн шийдвэрээр дамжуулан эргэж очих гэсэн Ц.Сандуй болон түүний нөхдийн хүсэл хоёрдох удаагаа талаар болжээ.

Учир нь өчигдөр хуралдсан Нийслэлийн Захиргаан хэргийн давж заалдах шатны шүүхээс “С.Амарсайханы томилгоо нь хуулийн дагуу явагдсан байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээжээ. Ингэснээр эрх мэдэлдээ эргэн очих гэсэн 60 тэрбумын автор Ц.Сандуй, түүний нөхөд болох НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан, Т.Цэрэнноров нарын хүсэл "хад мөргөж" байгаа юм.

Хаааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг үгийг умартан, төрийн эрх мэдэл албан тушаалыг хувийн өмч мэт санаж яваа эдгээр хүмүүсийг Монголын шүүх байх ёстой тэр байранд нь тавьдаа гэж хэлэх хүмүүс болон байна.

Өнгөрөгч 2017 оны дуулиануудын нэг бол "60 тэрбумын хэрэг" гэж ойлгож...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN