УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиудыг баталлаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиудыг баталлаа

2017.11.14

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.  


Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо уг асуудлыг  2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

Өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсанаас 2018 онд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 0.4 тэрбум төгрөгөөр, нийт зарлагын өсөлтийн хэмжээг 0.3 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлын хэмжээг 61.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулан, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0.3 тэрбум төгрөгөөр сайжруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Бямбацогт  нар асуулт асууж, санал хэлэв. Ингээд Төсвийн байнгын хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь нь дэмжив.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ


Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг танилцуулж, санал хураав. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4  хувь нь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь нь тус тус дэмжлээ. Эдгээр хуулийн төслүүд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Дараа нь  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны тухай хууль батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэллээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгав. Уг тогтоолын төсөлд төсвийн хяналт хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн бодлого тодорхойлох, дунд болон урт хугацааны төсөөлөл хийх, аливаа төсөвт нөлөөлөх бодлогын шийдвэрүүдэд хараат бус төсвийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулахыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд даалгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд уг тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж, батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжсэн.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хуулиудыг баталсантай холбогдуулан үг хэлэв.


Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хууль заасан хугацаанд нь багтаан баталж байна. Засгийн газраас хоёр долоо хоногийн өмнө өргөн барьсан төсвийн төслийг хугацаанд нь багтааж УИХ, Байнгын хороод, Ажлын хэсэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, намын бүлгүүд олон талаас нь авч үзэж, хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, ирэх оны төсвийг баталж байна.

2018 оны дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэж, 2016 оны гүйцэтгэлээс даруй 3 пунктээр өсгөхөөр тооцсон. 2016 онтой харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ирэх онд 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 7.2 их наяд төгрөгт хүргэх, төсвийн нийт зарлагыг 156,6 сая төгрөгөөр өсгөж, 9.6 их наяд төгрөгт байхаар тооцож, УИХ баталж байна. Мөн төсвийн алдагдлыг 2018 онд 2,4 их наяд төгрөг  байхаар баталлаа. Үүнийг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 1,2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт гарч байгааг дурдав.

Мөн тэрбээр, Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийг өсгөж, орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах талаар чармайн ажиллаж, тодорхой үр дүн  гарч байна. Тэр хэмжээгээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Хүүхэд бүр цэцэрлэгийн хүрээнд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөлтгөл хийхэд зориулж 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан. Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж, бололцоо бүрдэж байгаа юм. Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум төгрөг болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль, гурван бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, нэг сургуульд номын сан шинээр барих асуудал энэ хөрөнгөд багтан шийдэгдэж байгааг онцлов.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы хуралдааны төгсгөлд Монголбанкнаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүгийг хийлээ.



Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Хэлэлцүүлэгтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, О.Батнасан, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.  Ажлын хэсгээс гаргасан дэмжсэн, дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав.

Тухайлбал, тогтоолын төсөлд “4/Эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхитай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломжтой, орон сууцны ипотекийн тогтолцоог хөгжүүлэх;”,“5/Банкны салбар дахь чанаргүй зээлийг бууруулах, чанаргүй зээл үүсэхгүй байх орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх.” гэсэн дэд заалт нэмэхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн 69.9 хувь нь дэмжлээ.

Харин тогтоолын төслийн хавсралтын 1.2 дахь заалтын “уян хатан тогтоох” гэсний дараа “ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэх”  гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.5 хувь нь дэмжсэнгүй.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.14) нэгдсэн х...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN