Дуулиан шуугиантай 7 жил!
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Entertainment

Дуулиан шуугиантай 7 жил!

2017.11.13

Сэтгүүлзүйг шинэ шатанд гарган хөгжүүлэх, уран бүтээлчээр сэтгэх, нэг ч муухай гарсан зургийг нь тавьж хэн нэгнийг эвгүй байдалд оруулахгүй байх, уншигчдын оюун бодролд юм хийх нийтлэл бичих ... Дурьдаад байвал их олон олон зүйлд зорьсон 7 жил байлаа. Хүүхдээр бол төлөвшин нийгмийн амьтан болох гараан дээрээ иржээ гэсэн үг. Бидний 100 дахь дугаар онцгой содон, баялаг мэдээлэл, сонирхолтой өгөөжтэй ярилцлагын хамт та бүхэнд 100 нүүрээр хүрч байгаа юм.

Энэ дугаарын ярилцлагын ширээний хойморт сэтгүүлзүйн хатан оргил Бадамдоржийн Ганчимэг байв. Тэр байхаас ч аргагүй. Ах нь сургадаг дүү нь сонсдог гэдэг шиг акулын үзэл санаа Грандын нүүр хуудсыг эзэгнэв. Бид зөвхөн сэтгүүл зүй яриагүй. Амьдрал өөрөө тэр чигээрээ сэтгүүл зүй юм шүү. Маш олон сонирхолтой сэдэв, өнцөг, характер, харизма энэ ярилцлаганд шингэв.

Онгирч байгаа ч юм биш, бид олон хүмүүсийг нийгэмд таниулж үлгэр дуурайл болгон гаргаж ирсэн. Залууст зориулсан “New Generation”булан маань хэвлэл мэдээллийн хэрэгсэл орчин цагийн залуустай, ажил хөдөлмөртэй нь хэрхэн уялдаж болохыг харуулсан нэг өнцөг юм. Бид энэхүү булангийн шилдэг ярилцлагуудыг түүвэрлэн хүргэж байна. Мөн энэ дугаарт БНСУ-д гоо сайхны чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн О.Номуундарь уригдлаа. Гоо сайханч гэдэг олон улсад дээд боловсролын хэмжээнд хөгжиж байхад манайх нөгөө л боловсролгүй хүмүүсийн хийдэг ажил гэж ойлгосон хэвээр байгаа нь зүгээр л ойлголтын ялгаа юм.

Бид архиваасаа зөвхөн манайд байдаг түүхэн зургуудаа түүвэрлэсэн нь маш сонирхолтой байлаа. Баатруудын амьдралын хуудас ч хэдэнтээ эргэж хөрвөжээ.

Энэ дугаарын “Сонгодог” буланд Анна Кареннина, фэшн буланд “Гранд” үүсгэн байгуулагдсанаас хойшхи хамгийн хамгийн хувцаслалтууд шилэгдэн орсон. Дугаарын халуухан сенсааци таны төсөөлөө ч үгүй цочирдом мэдээлэл бий.

Жинхэнэ сэтгүүлзүйн мөн чанар төлөвшихөд бид тодорхой хувь нэмрээ орууллаа. Оруулсаар ч байх болно. “Гранд” хөгжлийн үсрэлтийнхээ өмнө амьсгаа даран зогсож байна.

100 дугаарт бидэнтай хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа.

Хүндэтгэсэн

Ерөнхий редактор Б.Ундрал

Сэтгүүлзүйг шинэ шатанд гарган хөгжүүлэх, уран бүтээлчээр сэтгэх, нэг ч муухай ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN