Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж байна

2017.11.13

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна.

Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, нэг татвар төлөгч хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.

Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.

Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааны явуулж байгаа  татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулж байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлан буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолно.

Иймд  татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд  дараахи бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж татвар төлөгчийн тооллого идэвхитэй хамрагдан  хамтран ажиллахыг хүсч байна гэж нийслэлийн Татварын  газраас мэдээллээ.

Тооллого явуулахад шаардагдах бичиг, баримт: Үүнд:

1. Аж ахуйн нэгж, байгууллага:

  • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
  • Удирдлагын иргэний үнэмлэх
  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
  • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
  • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

2. Хувь хүн:

  • Иргэний үнэмлэх
  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
  • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
  • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

3. Төвлөрсөн зах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлах татвар төлөгч:

  • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
  • Удирдлагын иргэний үнэмлэх
  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
  • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
  • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дуга...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN