Сармис нь судсыг өөхжин хатуурахаас сэргийлдэг
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Сармис нь судсыг өөхжин хатуурахаас сэргийлдэг

2017.11.13

Эрүүл амьдралыг цогцлооход тийм ч хэцүү биш. Учир нь бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүний зарим нь эрүүл мэндэд тун ашиг тустай байдаг юм шүү. Тухайлбал, сармис эрүүл мэндэд ашигтай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад зүй ёсоор багтана. Хүний биеийн дархлаанд гойд сайн, эрүүл мэндэд маш тустай ургамал болох сармисны анагаах шидийн тухай цөөхөн хэдэн зөвлөгөөг уншигч танаа хүргэе.


  • Сармисыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян устгаж, цэвэршдэг.
  • Хамар битүүрч, шархиран шингэн зүйл гоожоод байвал сайтар шүүсэн сармисны шүүс дусааж гавар түрхдэг. 
  • Хоолой өвдөж улайсан үед сармисны шүүсийг давстай устай хольж хандлаад хоолойгоо зайлна.
  • Цусны даралт ихсэх, судас хатуурсан үед өдөр бүр гурван хумс сармис идвэл илааршдаг. Сармис нь судас өөхжин хатуурахаас сэргийлдэг байна. 
  • Цагаан мах эргэвэл дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилна.
  • Чихнээс булаг гоожвол цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг холиод маш сайн шүүж өдөрт гурван удаа дусаана.
  • Идээтэй шарханд сармис тавьж боохоос гадна шүүсээр нь шавшвал түргэн эдгэрдэг.
  • Хатиг, идээ татах шинжтэй шархан дээр гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол амархан эдгэрнэ.
  • Ууц нуруугаар өвдөхөд дөрвөн хумс сармисыг жижиглэж даавуунд боон няцалж шүүсэнд нь норсон уг даавуугаар унтахын өмнө нуруу, ууцаа арчиж, үрнэ. 10 хоног ингэж үрэхэд өвчин арилдаг.
  • Балчир хүүхдийн энгэрээс хэд хэдэн хумс сармис зүүж ханиаднаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг.
  • Ханиад хүрвэл бүтэн том сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагыг уудаг.
  • Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг зажлалгүй буйлан дээрээ хэсэг хугацаагаар байлгана.
  • Гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед хоёр грамм сармисны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утдаг.
  • Багтраа өвчний үед хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн элгэн дээрээ уудаг.

Эрүүл амьдралыг цогцлооход тийм ч хэцүү биш. Учир нь бидний өдөр тутам хүнсэндэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN