Зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2017.11.13

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутгаар 15-20 хэм,  Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

 


2017 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудны нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16-17-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цаса...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN