Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

2017.11.13

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 25. Сумъяа гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй, хөх луу өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох  
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
                          Суудал:
Гал       

Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр хувь заяандаа хэт итгэгч болон хувирч мэдэх өдөр. Таны хувь заяаг шал өөр ямар нэг гүн гүнзгий зүйл тодорхойлж, элдэв үйл явдлуудаас зайлж гарах аргагүй мэт санагдана. Өнөөдөр та үйл явцыг ухамсартайгаар чиглүүлж, өөрийнхөө хүсэн хүлээж буй тэр зүйлсийг л хийх ёстой.


ҮХЭР (4/20-5/20)

Төслөө амжилттай болгохын тулд та арга заль хэрэглэнэ. Сарын энэ үед бүү тайвшир. Дотны хэн нэг нь хоцорсон мэдээллээ нөхөн авахад тань тусална. Интернет цахим сүлжээ өргөн ашигла.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр та дотоод ертөнцөө илүү анхаарах тул бодлогошронгуй, удаан хөдөлгөөнтэй мэт харагдах талтай. Гэвч энэ нь сэтгэл нийлсэн хүмүүстэй харьцахад саад болохгүй. Санаа нийлсэн хүмүүстэй харьцахдаа соргог ухаанаа харуул. Уурлаж бухимдахаас зайлсхий.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажлынхаа төрлийг солих, эсвэл ажлын байраа солиход сайн өдөр. Худалдаа, наймаанд явахад амжилттай. Санхүүгийн асуудлууд түргэн шийдэгдэнэ. Хувь заяаны бэлэглэж байгаа болгоныг ашигла. Албан тушаал ахих асуудалд гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. Таагүй нөхцөл бүхий гэрээ хэлэлцээрийг эргэн хар.


АРСЛАН (7/23-8/22)   

Ирээдүйгээ баталгаатай болгох гэсэн хүсэл таныг харамч болгоно. Үдээс хойш хамаатан садан, найз нөхдийн хэн нэгэнтэй сөргөлдөж мэднэ. Ийм болохоор эмзэг асуудлыг санаатайгаар хөндөхгүй байсан нь дээр. Нилээн хэмжээний санхүүгийн гарлагатай, тийм болохоор сэтгэл зүйн бэлтгэлтэй байгтун.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр та тэвчээртэй сониуч зантай байна. Таныг гүтгэж магадгүй. Та тайван бодолтой ажлаа явуулаарай. Таны гаргасан амжилт өмнө байгаа асуудлуудтай зүйрлэхэд юу ч биш санагдаж болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бусдаас шалтгаалж байх нь танд огт таалагдахгүй. Үүссэн нөхцөл байдлыг зөв зохицуулж чадвал нэр хүнд тань нэлээд дээшилнэ. Ажлын арга барилаа байнга сольж бай. Ингэх нь амжилтад хүрэх дөт зам болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шийдэмгий эр зоригтой, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байх өдөр. Чухал баримт бичигт гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой. Шинэ төлөвлөгөө зохиох, хэрэгжүүлэх ажилдаа шууд ор. Ажилд хэрэггүй жижиг сажиг зүйлсээр оролдож эрч хүчээ бүү үр.


НУМ (11/22-12/21)

Ажил хэрэг дахин шинээр өрнөнө. Нууцлаг зүйл олон болно. Тааламжтай бус өөрчлөлт гарч магадгүй. Гэвч цагийн аясаар бүгд хэвийн болно. Бодлогогүй алхам бүү хий. Хэлэлцээрт гарын үсэг зурж болохгүй. Хувийн болон нийгмийн амьдралд олон сонирхолтой үйл явдал болно. Үнэт зүйл, тансаг эд худалдан авахаас зайлсхий.


МАТАР (12/22-1/19)

Шинэ долоо хоногийн эхний өдрийг шинэ хүмүүстэй уулзаж дотны хүмүүсийнхээ амжилтыг тэмдэглэж угтана. Энэ ордныхон олон талын авьяастай тул үйл ажиллагааны олон салбарт сайн сайхан амьдралд хүрч чадна. Өөрийн нэр хүнд, нөлөөтэй түншүүдийнхээ харилцаа холбоонд түшиглэн ажилла.


ХУМХ (1/20-2/18)

Амралтын өдрүүд дуусмагц маш их ажилд шумбан орно. Гэвч эхлэснээ дуусгалгүй, замын дундаас хаяж болзошгүй. Амьдралын бүх салбарт тогтвортой итгэлтэй бай. Үүний тулд хуримтлуулсан мэдлэгээ амьдралд зөв ашиглах нь чухал.


ЗАГАС (2/19-3/20)

Таны материаллаг амьдралд бүх зүйл хэвийн байна. Янз бүрийн эх үүсвэрүүдээс мөнгө орж ирж урсгал зардлыг нөхөж чадна. Ажлаа солих тухай бодож эхэлсэн ч цаг нь арай болоогүй байна. Энэ ажлыг ирэх сард шийд. Орлогын шинэ эх үүсвэр олох эсвэл сайхан амрах боломж олж авах санаа төрөх бололтой. Сэтгэл хөдлөлөө бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхөөр байлгахыг хичээ.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 13. Даваа гараг. Билгийн тоо...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN