Авто зам, замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Авто зам, замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна

2017.11.10

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр  32, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс-эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүллээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, “Өгөөж,чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын  уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг дуусган ашиглалтад орууллаа. Харин  Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч газар чөлөөлөтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болж байна.

Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн  13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын  23 төсөл, гүүр хоолой туннел засварын  7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний  3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих ажлыг эхлүүлж, энэ онд төсөвлөсөн санхүүжилтийн ажлыг бүрэн дуусгав, Мөн Ихтойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно  Явган хүнд зориулсан гүүрэн гарц барьж, Аялал жуулчлалын зориулалттай 2.05 км авто зам, 265 авто зогсоолын цогцолборыг ашиглалтад орууллаа.

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжсэн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв.

Концессийн гэрээгээр он дамжин хэрэгжсэн  Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслан чиглэлийн 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан бол  Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 2.8 км авто замын барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусна.

Нийслэлийн авто замын салбарт хэрэгжиж буй нийт  төсөл, арга хэмжээний ажлын явц өнөөдрийн байдлаар 92 хувьтай, хэвийн үргэлжилж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр  32, нийслэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN