Төсвийн байнгын хороо 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Төсвийн байнгын хороо 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

2017.11.10
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.10) хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан дөрвөн зарчмын зөрүүтэй саналаар санал хураав.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ (тэрбум төгрөг) 2018 онд “9,651.9 гэснийг 9,651.5 гэж, нэгдсэн зарлагын өсөлтийн хэмжээг (тэрбум төгрөг) 2018 онд “497.3” гэснийг “497.0” гэж, 2019 онд “671.5” гэснийг “671.8” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг) 2018 онд “-2,420.4” гэснийг “2,420.1” гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ (тэрбум төгрөг) 2018 онд “1,989.5” гэснийг “1,928.5” гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “6.5” гэснийг “6.3” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээнийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд гурав дахь заалт болгож “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулахыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд даалгах” санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээнийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Хуралдааны эцэст Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.10) хуралдаан 10 цаг...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN